Импортолсон бүтээгдэхүүнээс нь шавж илэрсэн компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

7866

Латви улсаас импортолсон нөөшилсөн загасан бүтээгдэхүүнээс шавж гарч ирсэн тухай гомдол энэ оны хоёрдугаар сард иргэнээс НМХГ-т ирж байжээ.

Тухайн үед гомдлын дагуу импортолсон компанид “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэж үзэн, зөрчлийн хэрэг нээж, таван сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Гэвч нэрийн бүтээгдэхүүнийг импортолсон байгууллага улсын байцаагчийн ногдуулсан торгуулийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч шүүхийн шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болголоо гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

“Нerzog jakob килька” нэрийн кильканаас гарсан шавжийг тодорхойлоход цайвар бор өнгийн 3.8-4 см урттай, 1.5 см өргөнтэй 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй, 11-12 сигменттэй зууван хэлбэртэй шавж байсан аж.  Anylocra.spp гэх шавж нь загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 


URL:

Сэтгэгдэл бичих