Н.Моди харьяатын тухай хуулийг зөвтгөжээ

5e0035a20fe98Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди харьяатын тухай шинэ хуулийг зөвтгөөд, өргөн хүрээг хамарсан олон жагсаал үүссэнд сөрөг хүчнийхнийг буруутгажээ.

Энэтхэгийн парламент харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ сарын эхээр баталсан бөгөөд үүнд Пакистан, Бангладеш, Афганистанаас дүрвэсэн цагаачдад иргэншил олгох талаар тусгасан боловч Лалын шашинтнуудыг орхигдуулсан ажээ. Энэхүү хууль Лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа бөгөөд уг баримт бичгийг эсэргүүцсэн жагсаал Энэтхэг даяар өрнөжээ.

Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, аюулаас хамгаалах хүчний албан хаагчид болон жагсагчдын дунд үүссэн мөргөлдөөний улмаас 20 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүнийг баривчилжээ. Мөн эрх баригчид эмх журмыг тогтоохын тулд интернэтийн үйлчилгээг түр хугацаагаар хязгаарласан байна.


URL:

Сэтгэгдэл бичих