УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа

b4b78e69-9a8f-4dd8-b0cf-a082ce7c30f2УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлав.

УИХ-ын чуулганы энэ сарын 19-ны нэгдсэн хуралдаанаар тус төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Өнөөдрийн хуралдаанаар, төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллын долоон саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 45 дугаар зүйлийн 45.6 дахь хэсгийг “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа ажилд хамаарахгүй” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжив.

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх санал дэмжигдсэн. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтээр нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Тиймээс дээрх заалтыг хасах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжив.

Мөн төслийн 21 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 21.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбээрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай хэсгийг нэмж, дугаарыг өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив.

Ингээд гишүүдийн олонх УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахыг дэмжлээ.


URL:

Сэтгэгдэл бичих