Долоон өрхөд гэр гардууллаа

7794

“Бид хамтдаа” Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 20 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүний нэг нь “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн хөгжил, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажил орлоготой болгох, зорилтот бүлгийн иргэдийг өөрийн гэр оронтой болгох ажлуудыг хэрэгжүүлж байна. 2019 онд 30 өрхөд өргөө цагаан гэрийг шийдвэрлэж өгсөн ба тэдний 7 өрхөд гэр гардууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих