ШАРЛИЗ ТЕРОН ээж нь гэр бүлийн хүчирхийлэгч аавыг нь хөнөөсөн талаар дэлгэжээ
44 настай жүжигчин тэрбээр өөрийн амьдралынхаа талаар ярихаас ичиж зовдоггүй тул дэлхийн олон хүмүүсээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тулгарснаа ч нуудаггүй.
Шарлиз Өмнөд Африкт төрж өссөн бөгөөд жүжигчин NPR-д өгсөн ярилцлагадаа эрүүл бус гэж нэрлэжээ. Түүний аав Чарльз байнга уудаг байсан ба жүжигчний хэлснээр донтсон хүнтэй амьдрах нь урьдчилж таамаглах аргагүй бөгөөд ойролцоох бүх хүмүүст сэтгэцийн гэмтэл үлдээдэг.
“Миний аав өвчтэй байсан. Тэр миний амьдралын туршид архичин байсан. Би түүнийг зөвхөн энэ талаас нь л мэдэж байсан … Энэ бол манай гэр бүлийн гацаанд орсон маш найдваргүй нөхцөл байдал байлаа”.
Терон эцгийнхээ дайралт, үхлээс амьд үлдэхэд ердөө арван таван настай байв. Тэр шөнө дахин согтуу гэртээ буцаж ирсэн боловч энэ удаад зэвсэгтэй байжээ. Эрэгтэй айсан эхнэр, охиныхоо нуугдсан өрөөнд орох гэж оролдов. Гэхдээ тэр амжилтанд хүрч чадаагүй тул гал нээжээ.
“Аав их согтуу байсан тул гэрт орж ирэхдээ бараг л хөл дээрээ зогсож чалахгүй байв. Ээж бид хоёр өрөөндөө орж, хаалгыг нь дотхоос нь түлхэж байсан тул тэр орж ирэхийг оролдож байв. Тэгээд тэр нэг алхам ухарч хаалгыг нь гурван удаа буудав”.
Шарлиз тэр болон түүний ээж Герда Терон тэр мөчид амьд үлдэх гайхамшигтай азтай байсан гэж хэлэв. Харин эмэгтэй өөрийгөө болон охиноо цааш нь заналхийлж байгааг тэвчиж чадаагүй юм. Тэр буугаа барьж нөхрөө бууджээ. Хожим нь, Гердагийн хийсэн үйлдэл нь өөрийгөө хамгаалах явдал байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд ямар ч ял тулгаагүй юм гэж Daily Mail бичжээ.
“Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн тухай түүх. Үүнийг би олон хүмүүстэй хуваалцаж байгаа. Би энэ талаар ярихаас ичиж зовдоггүй. Учир нь энэ тухай их ярих тусам бид ганцаараа биш юм байна гэдгээ мэдэрдэг” гэжээ.
URL: