Эрээн хотод Монгол залуу эхнэр, хүүхдээ хутгалжээ
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 40 настай эрэгтэй Т гэгч БНХАУ-ын Эрээн хотод өөрийн хамтран амьдрагч, 33 настай Ш болон дагавар хүү 12 настай С нарыг хутгалж, гэмтээсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт өсвөр насны хүү, ээжийн хамт хутганы шархтайгаар хүргэгдэн иржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ согтуу байсан бөгөөд цээж, хөл болон гарын хэсэгт нь хутгалсан байна.
Тус хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
URL: