“Орчуулагч Ш.Алтантуяаг хэрхэн хөөнөөснийг сонссон Азийн орнууд цочирдож байна”

7761

Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн үхэлтэй холбоотой маш ноцтой баримт www.straitstimes.com сайтад энэ долоо хоногт нийтэлсэн. Тодруулбал, Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг буудах тушаал өгсөн бөгөөд цаазаар авах ял сонсоод буй цагдаагийн офицер Азали Хадри хэлэхдээ “2006 онд тухайн үед Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Нажиб надтай уулзаж, “Ш.Алтантуяаг буудахыг /алах/ тушаасан. Түүнийг “гадаадын аюултай тагнуул” байсан гэж хэлсэн” хэмээн Малайзын Холбооны шүүхэд өргөдөл гаргаж, цаазаар авах ялаа дахин хянаж үзэхийг хүссэн байдаг.

Тэгвэл Олон улсын зарим хэвлэлд “Малайзын улс төр бизнесийнхэн төрийнхөө хөрөнгөөс завших гэж нууц гэрээний орчуулагчаар ажиллаж байсан Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг хүртэл хэрхэн хөнөөснийг сонсоод Азийн орнууд цочирдож байна” хэмээн нийтэлжээ. Netflix компани Ш.Алтантуяагийн түүхээр Малайзын Ерөнхий сайд асан Нажибын авилга, хээл хахуулийн тухай цуврал хийх хэрэгтэй гэжээ.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: ISEE.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих