Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

7745

Шатахуун түгээх станц барихдаа  дүрэм журмыг зөрчдөг байдал хэвээр байна. Стандартаараа бол далд савтай шатахуун түгээх станцыг  хатуу түлш түлдэг байгууллага, айлын хашаанаас 50 метрийн зайд барина гэсэн норм бий. Гэтэл Улаанбаатар хотод баригдсан шатахуун түгээх станцууд дээрх дүрэм журмыг зөрчиж байгаа баримт мэдээллийг хүргэе.

4 шатны шүүхийн шийдвэрээр “Магнай трейд” ХХК-ийн Гачуурт дахь ШТС зөрчилтэй гэж шийдвэрлэжээ

Энэ бол Баянзүрх дүүргийн 20-р хороо.  Магнай трейд компани 2006 онд нийслэлийн засаг даргын захирамжаар энэ газрыг эзэмшиж, 2007 онд айлын хашаанд тулгаж энэ  харагдаж байгаа шатахуун түгээх станцыг барьж ашиглалтад оруулсан байна.  Энэ үед ойр орчмын айл өрхүүд гэртээ ийм ойрхон зайд ШТС бариулахгүй гэж хөөцөлдөж эхэлж. Гэсэн ч иргэдийн аюулгүй байдлыг үл хүндэтгэн 2013 онд улсын комисс зөрчилгүй гээд хүлээгээд авчээ.

Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

Баянзүрх дүүргийн 20-р хорооны иргэн “ШТС айл хоёрын хооронд байх стандарт хэмжээ нь тухайн үедээ 150 метр гэж заасан байсан. Тэр үед 150 метр зайг төр засаг ар иргэдийнхээ талд биш ШТС-ын талд ашигтай байхаар 50 метр зай болгон ойртуулсан. Үүний дараа бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газарт хандсан. Тэд “Үнэхээр зай хэмжээ нь айл өрхөөс 20 метрээс дотогш хэмжээнд ШТС байгуулагдсан зөрчил байна” гээд гурван жилийн өмнө энэ ШТС-ын үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед НМХГ цахилгааныг нь таслан, ОБЕГ 250 мянган төгрөгийн торгууль тавьсан. Үүний дараа бид авах арга хэмжээгээ авлаа та нар шүүхээр асуудлаа шийд гэсэн. Бид шүүхэд хандсан” гэв.

Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

2018 оны тавдугаар сарын 14-нөөс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ш.Жамбал, Д.Адьяа нар захиргааны хэргийн 4 шатны шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр Магнай трейд компанийг зөрчилтэй гэж, газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож,  үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ. Гэсэн ч шүүхийн шийдвэр, мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэдэгдлийг ч Магнай трейд компанийнхан харгалзаж үзээлгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Энэ талаар Магнай трейд компанийн хуулийн мэргэжилтнээс тодруулахад “Энэ асуудал шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байгаа учраас мэдээлэл, тайлбар өгөх боломжгүй” гэв.

“Магнай трейд” ХХК-ийн 84-р ШТС-ыг  албадан буулгана

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Энэ асуудал шүүхийн байгууллагаар яваад галын аюулгүй байдлын зай хэмжээ зөрчигдсөн байна гэдэг онцгой байдлын алба хаагчийн дүгнэлтээр Магнай трейд компанийн тухайн газрыг эзэмших эрх хүчингүй болсон. Энэхүү шийдвэр манайд ирэн Засаг даргад танилцуулсны дагуу газар эзэмших эрх нь хүчингүй болсон. Хуулиар газар эзэмших эрхгүй этгээд тухайн газрыг мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөх үүрэгтэй. Үүний дагуу НГЗБА-аас мэдэгдэл хүргүүлсэн. Тиймээс Магнай трейд компанийн дээрх ШТС ажиллуулдаг газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мэдэгдэлд заасны дагуу хугацаа өгнө. Мэдэгдэлд заагаагүй бол албадан чөлөөлөөд тухайн зардлыг гэм буруутай этгээдээр гаргуулна гэсэн хуулийн заалттай үүний дагуу ажиллана.

Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

Энэ асуудал хэдийгээр иргэн Ш.Жамбал, Д.Адьяа, “Магнай трейд”-ийн асуудал мэт харагдавч, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын нэг. Учир нь Улаанбаатар хотод  бүртгэлтэй 500 гаруй мянган машинд 250 орчим ШТС байна гэдэг хот төлөвлөлтийн нормоор зохицуулснаас 4 дахин их байгаа юм. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, хууль ёсны, хууль дүрэм зөрчсөн гээд ШТС-ууд  борооны дараах мөөг шиг олширсоор байгаа нь эрсдэл дагуулж мэднэ.

Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

МХЕГ-ын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадорж “Анх тухайн газрыг олгох, барилга байгууламж барих зөвшөөрлийг олгохоос эхлээд эдгээр зөрчил, дутагдлууд бий болох хандлагатай байна. Тухайлбал, гэр хорооллын дунд ШТС баригддаг. Үүнийг газар олгох эрх бүхий байгууллага ШТС-ын зориулалтаар олгодог. Зай хэмжээ зөрчигдсөөр байтал тухайн ШТС барих эрхийг олгодог. Энэ зөвшөөрлүүдийн хүрээнд баригдсан барилга, байгууламжуудын араас мэргэжлийн хяналтын байгууллагынхан зөрчлийг арилгахаар хөөцөлдөх нь өөрөө уг зөрчлийг үндсээр нь арилгах боломжгүй байдалд хүргэдэг” гэв.

Улаанбаатар хотод 250 орчим шатахуун түгээх станц байна

Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

Тооцоо судалгаа, хот төлөвлөлтийн норм зохицуулалтаар Улаанбаатар хотод 70-80 ШТС байх ёстой. Өөрөөр хэлбэл  ШТС-ын шатахуун цэнэглэх нэг ширхэг  гар нь 1300 орчим автомашинд шатахуун шахах хүчин чадалтай гэж үздэг. Нэг ШТС-д дунджаар 5-6 гар байгаа гэж үзвэл 1 сая 500 мянган машиныг шатахуунаар хангах хүчин чадалтай 250 орчим ШТС зөвхөн Улаанбаатар хотод байна.

Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

Хот байгуулалт, хөгжлийн газрын барилга байгууламж хяналтын хэлтсийн мэргэжилтэн Н.Дарханбаяр “Зөвшөөрөлгүй ШТС барьж байгаа асуудлууд аж ахуйн нэгжүүдэд байгаа. Тэд манайхаас ямар ч даалгавар аваагүй, эскиз зураггүй, дураараа очиж барьдаг. Тухайлбал, Сод Монгол компани, Интер стандарт компани байна. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд нэрээ солин газрынхаа эзэмшигчийн нэрээр орж ирдэг” гэлээ.

Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

Баригдчихсан хойно нь асуудал ярьж яаж ч болдоггүй байдал нийтлэг болсон. Харин баригдахаас нь өмнө стандартыг нь яагаад мөрдүүлж чаддаггүй вэ гэдэг асуудал энэ мэдээллийн гол цөм нь. Улсын комисс хүртэл яагаад зөрчилтэй барилга байгууламжийг хүлээж аваад, иргэдийн аюулгүй байдлыг эрх ашгаас хойш тавьж байна вэ. Энэ мэт олон асуулт хөвөрсөөр. Хашаанд тулгаж барьсан ШТС-ыг нүүлгүүлэх гэсэн иргэд 12 жил хөөцөлдсөөр л.

Улаанбаатар хотын ШТС-ын тоо хот төлөвлөлтийн нормоос 4 дахин их байна

ЭХ СУРВАЛЖ: EAGLENEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих