Монголын өвөл

…Мөчир бүхэн цасанд дарагдаж бөхийгөөд
Мөнгөн өвлийн ой чив чимээгүй.
Нарсан ойг нэвтлэн газар хатгах
Нарны гэрэл утас мэт шув шулуун…
Цасан дунд тэнгэр ширтэн хэвтэхүй
Цайвар үүл модны оройд өлгөөтэй.
Орчлонгийн бүх чимээ цасанд дарагдсан мэт
Оюун бодолд шургалах юмгүй чөлөөтэй.
Зугаалж яваа бүсгүйн шингэн инээд
Зуны амьсгал шиг ойд гэнэт тархав.
Хүсээгүй зун ирчихэв үү гэж цочсон мэт
Хүйтэн цас мөчрөөс хийсэн унав…

Эрхэм найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуай “Өвлийн ойд” гэх энэ шүлгээ 1975 онд тэрлэжээ. Түүний энэхүү бүтээл он цагийг гэтлэн үе үеийн уншигч хүмүүний сэтгэл оюуныг гэрэлтүүлэн байна.

Монголын өвлийн гайхамшиг гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг танд толилуулъя.

MNB.mn


URL:

Сэтгэгдэл бичих