Н.Алтанхуяг “Алтангадас”-аараа, Э.Бат-Үүл “Гэр хороолол” хөдөлгөөнөөрөө АН-ыг рекэтлэж байна

1namnamАрдчилалын архагууд нэг л эвгүй. “Квот” олдохгүй бол нам байгуулаад “өрх тусгаарлалаа” шүү гэж намаа “шантаажилж” хэд хэдэн сонгуулийн ард амжилттай гарцгаасан. Энэ удаа ч дээрх жишиг давтагдаж, Н.Алтанхуяг “Алтангадас”-аа нам болгоно, Э.Бат-Үүл нь “Гэр хороолол” хөдөлгөөнөө нам болгоно хэмээн намын дарга С.Эрдэнээ дарангуйлж байна.

Монгол Улсын дээд шүүхэд одоогийн байдлаар 35 нам бүртгэлтэй байгаа.

1namnam Н.Алтанхуяг "Алтангадас"-аараа, Э.Бат-Үүл "Гэр хороолол" хөдөлгөөнөөрөө АН-ыг рекэтлэж байна

Ямартай ч Э.Бат-Үүлийн “Гэр хороолол хөгжлийн нам” нь албан ёсоор бүртгэгдээгүй. Мөн “Алтан гадас” фракц ч нам болно гэдгээ албан ёсоор бүртгүүлээгүй. Хэрвээ Э.Бат-Үүл НИТХ-ын 2020 оны сонгуульд АН-ыг удирдаж орох буюу эс бөгөөс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол өөрийн намаа байгуулж, санал хуваана гэдэг мессежээ АН-ын удирдлагуудад өгч өгч эхлээд байна. Тэдний шантааж амжилтанд хүрэх эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Н.БАТАА

https://updown.mn/104469.html


URL:

Сэтгэгдэл бичих