Брэд Питт: Би ганцаардсан, маш их ганцаардсан нэгэн
Алдарт жүжигчин Брэд Питтийг Анжелина Жолигоос салсны дараа хэвлэлүүд түүнийг янз бүрийн хүүхнүүдтэй холбон бичиж байв. Гэвч жүжигчин эр зүрх сэтгэл нь чөлөөтэй байгааг гэдгийг дуулгасан байна.
Түүний хувьд элдэв янзын хов живтэй аль хэдийнэ эвлэрсэн, 90-ээд оных шиг “нуугдаад, өвс татдаг” жор өөрт нь тохирохгүй хэмээн ярьж сууна.
“Хэдэн ч эмэгтэй намайг өөртэй нь сүүлийн 2-3 жил хамт байгаа гэж хэлж байгааг би мэдэхгүй ээ. Энэ бүгд худал зүйл юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Брэд Питт 30 гаруй жил кинонд тоглож байгаа бөгөөд саяхан “Холливудад нэг удаа” киноны Клифф Бутын дүрээр “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшжээ.
“Би 90-ээд оны ихэнх хэсгийг нуугдаж, өвс татаж өнгөрүүлсэн. Олны анхаарлыг байнга татах нь надад хэцүү санагддаг байлаа. Тэр үед л би амьдралаа шорон болгон хувиргахыг хүсээгүйгээ ойлгосон. Харин одоо би гудамжинд гараад, энгийнээр амьдрахаас огт айхгүй байна” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Үүнээс гадна тэрбээр сэтгэл хөдлөлөө удирдаж сурсан гэнэ. “Би 20 жил огт уйлаагүй юм билээ. Харин одоо бол байнга л нулимс унагадаг болсон. Өнөөдөр хүүхдүүд минь, найзууд минь, тодорхой мэдээллүүд санааг минь чилээдэг болж. Би үүнийг сайны тэмдэг гэж бодож байна” хэмээжээ.
Эх сурвалж: lifter.com
URL: