Матиас Миккельсен: Цахиурын хөндийд амьдарсан нь галзуу үе байсан

mathias-mikkelsen-ny_980x674Х.ОЮУНБОЛД

Цахиурын хөндийгөөс бизнесээ эхлүүлсэн баян Матиас Миккельсен

Матиас  Миккельсен Цахиурын хөндийд ирээд хувийн компаниа байгуулахыг их хүсч байжээ. Тиймээс гурван сар хувцасны шүүгээнд амьдрах хэрэгтэй болсон байна. Тэрээр 23 настайдаа Норвегиос Калифорни муж руу 2013 онд нүүжээ. Тэнд очоод сүүлд нэрийг нь Мемори болгож өөрчилсөн “Тимели” цагийн менежментийн цахим төхөөрөмж старт аппликейшнийг бүтээхийн тулд хөрөнгө оруулалт авахыг оролдсон байна. Гэвч түүнд нэг том асуудал тулгарсан нь Сан Францискогийн далайн буланд нэг ч таньдаг хүн байсангүй. Тэрээр “Тухайн үед Норвегид технологийн ойлголтын талаар орчин бий болоогүй байсан. Тиймээс дэлхийн технологийн нийслэл Цахиурын хөндий рүү нүүхээр шийдсэн нь түүний хувьд сайн зүйл болсон” гэж Матиас “ВВС” агентлагт ярьжээ.

Цахиурын хөндийд гурван сар унтсан өрөө

Гэхдээ би тэнд хэнийг ч таньдаггүй байв. Тэнд очсоны дараа зөн совингоо дагаснаас гадна эхлээд найзууд хайх хэрэгтэй гэж бодсон. Харин би хүмүүсийн ихэнх нь ажил дээрээ, их сургуульд найзуудтай болдгийг анзаарсан. Гэхдээ би ажиллахаар эсвэл оюутан болохоор ч яваагүй. Тиймээс энэ бүхнээс болж их ганцаардаж байсан Матиас нэг төлөвлөгөө боловсруулжээ. Тэрээр “Айрбнб-ын гэрийн өрөөнүүдээ  түрээслүүлэхээр  шийдвэрлэсэн байна. Дараа нь би долоо хоног бүр шинэ газар нүүнэ гэж бодсон гэв. Ингэснээр би найзуудтай болж  эхэлсэн.

Гурван сарын дараа түүний түрээсэлсэн ор

Хакерийн гэрт ирсэн нь

Матиасын азаар түүний санаа хэрэгжсэнээр дараагийн саруудад нь найзуудын хүрээлэлтэй болжээ. Гэвч түүний дараагийн алхам нь хакерийн гэрт орж чадах байв. Тиймээс адилхан сонирхолтой технологийн бизнес эрхэлж, нэг гэрт амьдардаг бизнесэ эхлүүлэхээр зорьж байгаа залуустай танилцжээ. Түүний санаа нь бүгд нэг нэгэндээ харилцан тусалж, холбоо сүлжээ, танил, хүсэл эрмэлзэл, зөвлөгөөгөө хуваалцах л байв. Эцэст нь 2014 оны дундуур Цахиурын хөндийд байдаг нэг ийм гэрт орж чаджээ. Харин нэг асуудал байсан нь гэрт байсан 15 ор бүгд эзэнтэй болсон байв. Гэвч түүнд цонхгүй хувцасны шүүгээнд хийлдэг гудсан дээр унтаж чаддаг бол түрээсэлж болно гэж хэлсэн байна. Одоо 29 настай Матиас үүнийг нь тэр дороо зөвшөөрчээ. Ингэснээр тэр хувцасны өрөөнд гурван сар унтсан аж. Би өөрийгөө тэнэг эсвэл ичмээр байгаагаа мэдэрч байсан уу, огт үгүй гэж тэрээр ярьжээ.

Түүний  компанид ажилладаг 45 хүн

Матиас “Хакерийн гэрт амьдарч байсан минь үнэлж баршгүй чухал зүйл байв. Энэ л намайг бизнесмен болгож хөгжүүлсэн юм. Миний хувьд энэ их чухал байлаа. Тийм байгаагүй бол би одоо энд байхгүй байх байсан гэж бодож байна” гэв. Түүний бүтээсэн “Тимели” аппликейшнийг өнөөдөр 160 орны 5000 гаруй компани ашигладаг байна. Харин Матиас нь Норвегийн нийслэлийн ойрхон хойд зүгийн  Ослод төрсөн ажээ. Хүүхэд байхдаа мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байв. Тодруулбал, Их Британийн Манчестер Юнитед багт тоглохыг хүсдэг байсан ажээ. Гэвч өсвөр насандаа информатикийн программист болох нь илүү дээр болохыг олж мэдсэн байна. Мөн дунд сургуульд байхдаа компаниудад мөнгөөр цахим хуудас хийж өгч эхэлжээ. Матиасийн хэлснээр эхэндээ аав ээж нь энэ санаанд нь нэг их баярлаагүй гэдэг. Тэрээр “Намайг эхний чекээ хүлээж автал тэд миний энэ санаанд баярлахгүй” байсан гэж ярьжээ. Харин 18 настайдаа сургуулиа орхиж, Осло хотын  зураг төслийн олон компанид ажиллаж эхэлсэн байна. Тэрээр “Норвеги Айр” нислэгийн компанид агаарын нислэгийн засварын системийг бий болгож ЮНИСЕФ-д зориулсан “Фэйсбүүк” дэх компанит ажлыг хийжээ.

Тамд унасан нь

Гэвч  Матиас өөрөө өөртөө эзэн болох, бизнесээ хөгжүүлэхийг хүсч байсан учраас “Тимели” аппликейшн дээрээ ажиллаж эхэлсэн байна. Тиймээс Ослод амьдарч байхдаа 2013 оны тавдугаар сард аппликейшнийхээ эхний хувилбарыг гаргажээ. Гэвч юу ч тохиолдсонгүй. Фэйсбүүкт зарим хүн надад таалагдаж байна гэсэн эмож, зарим баталсан шинж тэмдгийг надад өгсөн. Харин үнэнч хэрэглэгч байгаагүй гэв. Тамд унаснаа мэдэрсэн. Шөнө болгон бүх хүчээ зориулсны дараа аппликейшнээ гаргасан. Миний сонссон зүйл бол бүгд чимээгүй байсан нь намайг санаагаар унагасан сүйрэл байлаа. Түүнээс гадна Матиас хураасан хадгаламж нь дуусч эхлэхэд “Тимели”-тэй амжилтад хүрэх ганц боломж байгааг ухаарчээ. Тиймээс хөрөнгө мөнгө босгохын тулд Осло дахь байраа зарж, Цахиурын хөндийд нүүж ирсэн байна. Хакерийн гэрт амьдарсан хугацааны дараа болон Энэтхэгт өөр программисттай ажилласны дараа аппликейшнийхээ хоёр дахь загварыг 2014 оны сүүлчээр гаргажээ.  Компаниуд худалдаж авах захиалга өгч, борлуулалт нь аажмаар нэмэгдэж эхэлсэн байна. Түүнээс жилийн дараа Матиас Осло руу бизнесээ шилжүүлэхээр шийдсэн бөгөөд аппликейшнийхээ нэрийг “Мемори” болгож өөрчилжээ. Тэрээр “Намайг хотоос явахад старт аппын орчин байгаагүй. Гэхдээ дараа нь дээрдсэн. Одоо Осло хот технологийн хүн олж болдог том газар болсон” гэв.

Бизнестээ зургаан сая ам.долларын хөрөнгө оруулжээ

Мөн зургаан сая ам.долларын хөрөнгө оруулагч компаниудын дэмжлэгтэйгээр АНУ, Их Британи, Норвегид түүний компани одоо 45 хүнийг ажилтай болгосноос гадна жилд хоёр тэрбум гаруй орлогыг бараагаа худалдсанаар олдог аж. Матиас “Цахиурын хөндийд хувцасны шүүгээ түрээсэлж амьдарч байсан минь компани байгуулахад тусалсан юм шиг санагддаг. Мөн амжилттай бизнесмен болоход  хэрэгтэй байсан шунал болон төгс тэвчээртэй байхын жишээ” юм. Түүнээс гадна тэр үе бол галзуу ч гэсэн агуу үе байсан” гэж ярьжээ. Тэрээр “Өдөр бүр минут тутам ажиллаж байсан. Би хаана унтах нь надад хамаагүй байсан” гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих