Дэлхий 50 жилийн хэрэгцээгээ хангах нефтийн нөөцтэй
Дэлхийн эрчим хүч, түлшний ихэнх хэрэгцээг нефть хангасан хэвээр байна. Түлш, эрчим хүчний салбарт 1900 онд гуравхан хувийг эзэлдэг байсан энэ түүхий эд 2004 онд 50 хувь болж өсчээ. Мөн 2004 оны байдлаар дэлхийн хэмжээнд нефтийн баталгаат нөөц 210 тэрбум тонн, таамаг нөөц 52-260 тэрбум тонн гэсэн тооцоо байдаг. Сүүлийн 30 жилд нефтийн хэрэглээ жил бүр 3-5 тэрбум тонноор өсч байгаа ч нөөц нь буурч байгаа гэнэ. Одоогийн тогтоогдсон нөөцийг гамтай хэрэглэж чадвал дэлхий ойрын 40 жилийн хэрэгцээгээ ханган.
Харин таамаг нөөцөөр дахин 50 жил амьдрах боломжтой. Оросууд 2030 онд нефтийн олборлолтоо нэмэгдүүлж жилд 530 сая тоннд хүргэнэ. Өнөөдөр дэлхий дээр 400 тэрбум тонн нефтийн нөөц байдаг гэнэ. Дээр нь Венесуэл, Канадад 600 тэрбум тонны таамаг нөөц бий гэж үздэг. Дэлхийн нефтийн баталгаат нөөцийн 50 хувийг ОРЕС, түүн дотроо 20 хувийг нь Саудын Араб, Венесуэл улс эзэлж байна. Нефть олборлогч орнууд өдөрт нийтдээ 16 сая тонн нефть олборлодог бөгөөд үүний 40 гаруй хувийг нь Саудын араб, ОХУ, АНУ эзэлж байна.
Х.БАТТӨГС
URL: