Монгол улс эдийн засгийн үзүүлэлтээрээ Энэтхэг, Хятадыг ардаа орхино
Их Британы “The Economist” сэтгүүл энэ 2011 онд улс орнуудын эдийн засгийн өсөлт хэр өндөр байх талаарх сонирхолтой прогноз гаргажээ.Нэр бүхий эдийн засагчдын боловсруулсан дээрх прогнозод манай Монгол улсыг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнууд болох Хятад, Энэтхэгийг ардаа орхих болно гэж “зөгнөжээ”.Тэдний үзэж буйгаар энэ жил манай улс зөв бодолго хэрэгжүүлж чадвал уул уурхайгаас гадна өөр олон салбарт хөрөнгө оруулалтыг татан авчрах бололцоотой гэнэ. Тус сэтгүүлийн мэдээлж буйгаар уг прогнозод Катарын эдийн засаг 15.2 хувиар 1-т, Африкийн Гана улс 14 хувийн үзүүлэлтээр 2-т бичигджээ.Харин манай Монгол улсын дхувьд энэ жил Энэтхэг, Хятад зэрэг томоохон орнуудын ардаа орхих гэнэ.Гэхдээ энэ нь эдийн засгийн өсөлтийг хүн амын тоонд хувааж гаргаснаар бодогдох юм байна.Мөн судалгаанд манай ул¬сын эдийн засгийг 2011 онд даруй 12 хувиар өсч дэлхийн хамгийн баян улс болох Катартай эн зэрэгцэж, зиндаархахыг зөгнөсөн байна.Шалтгаан нь Оюултолгой, Тавантолгой болон Дорнодын Ураны салбараас орж ирэх хөрөнгө оруулалт, ажлын байр, дэлхийн зах зээл дээр арилжаалагдаж хувьцаа байх болно гэжээ.Мөн сүүлийн үед үнэ нь “тэнгэрт хадаж” байгаа түүхий зэстэй ч холбоотой гэнэ.Тус сэтгүүл нийхүү эрэмбэлэхдээ улс орнуудын сүү¬лийн жилүүдийн ДНБ-ий өсөл¬тийг хамгийн эхэнд авч үзжээ.Харин энэ жилийн хувьд Исланд, Итали, Грек зэрэг Европын холбооны орнуудыг эдийн засгийн өсөлтөөрөө тийм ч санй байж чадахгүй болохыг дурьдаад Зүүн Европ болон Өмнөд Азийн орнууд хямралд дахин өвдөг сөгдөх болно гэжээ.Тэгвэл дээрх жагсаалтын сүүлийг мушгисан улс нь Зимбабве байсан байна.Тус улс нь улс эдийн зас-гийн өсөлтөөрөө дэлхийд хамгийн сүүлд бичигдэж байгаа юм.
URL: