Сонгуулийн хуулийн 50+26 хувилбар дэмжигдвэл МАН-аас гадна МАХН-д ашигтай

712-157642415439c3b05a-7635-48fc-81be-088238562fb92016 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жилийн хугацаа үлдээд байна. Монголын улс төрд бараг хэвшил болсон ёсоор тухайн ээлжит сонгууль болох оны өмнөх жилийн сүүлээр УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагддаг.

Аанай л энэ уламжлалаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы 2019.12.06-ы өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67,5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд буй билээ.
Л.Энх-Амгалан нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан төслөөр бол  Улсын Их Хурлын 76 гишүүний 50 гишүүнийг Улсын Их Хурлаас тогтоосон тойргоос, 26 гишүүнийг улс нэг тойргоос сонгох сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбараар зохион байгуулахаар байгаа юм.
Чингэхдээ Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн тайлбарласанчилан : “Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. 900 гаруй хүнээс 26-г сонгоно гэхээр өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд 2.5 сая  сонгогч санал өгч  амжихгүй. Бид саналын хуудас дээр ажиллаж үзэхэд  нэг хүнийг дугуйлах боломжтой гэж гарсан.  Өөрөөр хэлбэл, 26 хүнийг саналын хуудсанд тэмдэглэхэд техник, цаг хугацааны хувьд ч боломжгүй” гэсэн шийд гарсан тул төсөл санаачилагчид 26 том тойрогт нэр дэвшигчдээс зөвхөн нэг хүнийг л сонгогч дугуйлна гэсэн хувилбар сонгоод буй аж.
Энэ тохиолдолд цөөн хэдэн нэр дэвшигч л сонгогчдын саналын дийлэнхийг авах магадлал нь маш өндөр. Иймээс сонгогчдын саналыг авсан байдлаараа тодорхой тооны босго давсан нэр дэвшигчдийг л УИХ-д сонгогдсон гэж үзэн, улмаар уг хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналыг хувь тэнцүүлэх зарчмаар тооцон, нэрсийн жагсаалтанд ард нь жагссан  нам нэгт нэр дэвшигч дээр оноо тооцох хувилбарыг гаргаад буй.
Өөрөөр хэлбэл УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас  ПАНДА гэж нэр дэвшигч сонгогчдын саналын дийлэнхийг авсан тохиолдолд тус намын бусад нэр дэвшигчид УИХ-д сонгогдох боломжтой болно гэсэн үг.
Энэ тохиолдолд Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэрийг дугуйлах сонгогчид Монгол Ардын Нам гэсэн нэрийг сонгохоос ч илүү байх магадлал ихтэй. Өөрөөр хэлбэл энэ хувилбараар УИХ-ын сонгууль зохион байгуулагдвал үр дүн нь АН-аас илүү МАН-д ашигтай байх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь зөвхөн МАН-аас гадна мөн МАХН-д ч  УИХ-ын 2012 оны сонгуулийнх шиг амжилт үзүүлэх магадлалыг  ихэсгэж буйг улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна.
Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх Монголчуудын дунд байж болох хамгийн өндөр рейтингтэй байлаа ч Н.Энхбаяр, С.Ганбаатар нар ч мөн л том 26 хувилбараар сонгогчдын саналын дийлэнхийг авах магадлалтай.
Энэ нь мөн л МАХН-ын бусад нэр дэвшигчдэд УИХ-д сонгогдох боломжийг олгох юм.
Иймээс ч УИХ-ын сонгуулийн тухай хууль тойрсон асуудлууд эрх баригч МАН-ынхныг ацан шалаанд оруулаад буй гэх агаад удтал олон талаас ярилцсан УИХ дахь МАН-ын гишүүдийн олонхи нь ер нь явж явж сонгуулийн жижиг мажоритор систем л бидэнд ашигтай юм байна гэсэн хувилбар дээр санал нэгдэж буй тухай эх сурвалжууд өгүүлж байна.

URL:

Сэтгэгдэл бичих