МУГЖ Ч.Бат-Эрдэнэ дарга болов

BeFunky-collage_bНийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж. Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж байв. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Нийслэлийн соёл урлагийн газрын даргын үүргийг Э.Цэнд-Аюуш түр орлон гүйцэтгэж байсан бол дээрх албанд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ томилогджээ.

МУГЖ Ч.Бат-Эрдэнэ өмнө нь Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийн захирал болон тус сургуулийн салбар бүжгийн сургуулийн захирлын алба хашиж байсан.

Зохиолын дууны “ханхүү” гэгдэж явсан тэрбээр 2000 онд туурвисан ”Хонхны нулимс” дугаараа олонд танигдсанаас хойш МУСТА Э.Оюумаатай хослон дөрвөн цомог, бие даасан дөрвөн цомог гаргаж,  долоон удаа бие даан тоглолтоо хийж байв.


URL:

Сэтгэгдэл бичих