Оросын хөлбөмбөгчид Евро 2020-иос хасагдаж, “Катар 2022” ДАШТ-ийг өнжих үү

8438e37f7697b19592f1f7a5c2504e9ff18866f6Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг /РУСАДА/-тай холбоотой асуудлаар ОХУ-ын баг тамирчдад дөрвөн жилийн хугацаатай хатуу шийтгэл ногдуулсан билээ. Шийдвэр гарсны дараа допингтой тэр бүр холбогдоод байдаггүй хөлбөмбөгийн шигшээ баг нь “Евро 2020” тэмцээн, цаашлаад “Катар 2022”-ийг өнжих хэрэг гарах вий гэх түгшүүр оросын спорт сонирхогчдын сэтгэлийг хамгийн ихээр зовоож байна. Бид энэ удаа уг асуудлыг хөндөж нийтлэл бэлтгэлээ.

Өчигдөр юу болов

ОХУ Дэлхийн допингийн эсрэг агентлагаас дөрвөн жилийн хатуу шийтгэл хүлээлээ. Ингэснээр Оросын тамирчид олон улсын томоохон уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг дуудуулж, далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэх боломжгүй болов. РУСАДА ямар ч эрхгүй болж, олон улсын холбоонд ажиллаж буй спортын бүх зүтгэлтнүүд нь мөн хоригт өртлөө.

Ингэснээр ОХУ-ын хөлбөмбөгийн шигшаа баг “Катар 2022” ДАШТ-д улсынхаа нэр, төрийн дуулалгүйгээр оролцох эрсдэл бий болов. Мөн “Евро 2020”-ийн гурван тоглолт, “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтыг зохион байгуулах эрх авсан Санкт Петербург хотын эрх цуцлагдаж магадгүй болов.

“Евро 2020”, “Аваргуудын лиг” юу болох вэ

ЕАШТ-ий шигшээ тэмцээний тоглолтууд Санкт Петербург хотод явагдах ёстой. “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт мөн Санкт Петербургт болно. Эдгээр тэмцээнүүдийг Европын хөлбөмбөгийн холбоо зохион байгуулдаг бөгөөд ДДЭА-ийн кодексыг дагаж мөрддөггүй юм.

Гэхдээ ОУХХ дагаж мөрддөг, ЕХХ нь тэдний нэг салбар гэдэг утгаар гөрдчихгүй л бол “Евро 2020” Орост болдгоороо болж, хөлбөмбөгчид нь өрсөлддөгөөрөө л өрсөлдөнө. ЕАШТ бол Олимптой адил олон төрлийн спортын наадам биш, ДАШТ шиг том тэмцээн биш. Нэг төрлийн спортоор бүс нутгийн хэмжээнд болдог жижиг тэмцээнд орно. Оросууд мөн энэ логикоор Аваргуудын лигийн шигшээ тоглолт зохион байгуулах эрхээ авч үлдэх боломжтой.

Одпоогоор нөхцөл байдал ийм байна. Одоогоор гэхийн учир нь, ДДЭА-ийн тэргүүн Крейг Риди Европын хөлбөмбөгийн холбоо байгууллагад нь шууд хамаардаггүй ч хамааруулдаг болгох боломжтой гэж ярьсан байна. Шинэ Ерөнхийлөгч Витольд Банька ойрын ирээдүйд энэ ажлыг хийх ёстой гэж тэрээр үзэж байгаа юм.

“Катар 2022”

ДАШТ-ий хувьд байдал маш муу байна. ОУХХ ДДЭА-ийн кодексыг шууд дагаж мөрддөг, шийдвэрийг нь биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ ДДЭА-аас гардаггүй л юм бол шийдвэрийг нь биелүүлэх л болно. Өөрөөр хэлбэл тэд урьдчилсан шат, шигшээ тэмцээнээс ОХУ-ыг хасах хэрэгтэй болно. Гэхдээ энд ОХУ гэсэн нэрний асуудал л яригдаж байгаа болохоос хөлбөмбөгчид нь оролцохгүй гэсэн үг биш болохыг анхаарна уу. Сэтгүүлч Василий Конов энэ талаар “Бид урьдчилсан тэмцээнд ОХУ гэдэг нэрээрээ орж болно. Яагаад гэвэл Евро 2020 шиг бүс нутгийн тэмцээн гэдэг утгаараа” гэсэн санаа дэвшүүлсэн байна. Боломжгүй ч зүйл биш байх.

Харин шигшээ тэмцээний эрх авсан тохиолдолд улсын нэр, төрийн далбаа, сүлд дууллыг зайлшгүй хурааж авах болно.

ОУХХ одоогоор энэ тал дээр тайлбар хийхийг яарахгүй байна. Учир нь Оросууд ДДЭА-ийн шийдвэрийг хүлээж авах эсэхээ энэ сарын 19-ний өдөр хэлэлцэнэ. Хүлээн зөвшөөрөхгүй бол 21 хоногийн дотор Лозанн дахь Спортын арбитрын шүүхэд хандах боломж байгаа. Тийшээ хандахгүй гэвэл ДДЭА-ийн шийдвэр хүчин төгөлдөр болох юм.

Eagle.mn


URL:

Нэр: зочин Огноо: 13 December 2019

Оросын спортын тамирчдын хүч чадал АНУ-аас давах болсоны нотолгоо юм биз дээ.

Сэтгэгдэл бичих