Гишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг өнөөдөр шүүнэ

Д.Гантулга

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг яллагдагчаар тооцсон. Тэд 2017 оны зургадугаар сарын 19-нд дээрх хүрээлэнгийн байранд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж буй юм.

Тэгвэл тэднийг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2019.12.10/ 10.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд болно.


URL:

Сэтгэгдэл бичих