Ж.Амгалан хурандаа иргэнээ шоронгоор айлгасан нь үнэн үү!!!

5de9a2ed09702

-Сургаар сүрдүүлж, иргэдийг нухчин дарах гээд байна уу-

Бусдын яриаг хүлээцтэй сонсож, асуудалд нь татгалзсан хариу өгсний төлөө хорьдог байсан бол өдгөө хууль, журмынх нь дагуу зөвшөөрөл авч жагсаал цуглаан зохион байгуулах гэсэн хүнийг шоронгоор айлган, сүрдүүлдэг болсон айдас хүйдэс ард түмнийг нөмөрч эхэллээ.

Тодруулбал, энэ сарын 9-нд машинтай жагсаал зохион байгуулахаар зохих ёсны зөвшөөрлөө хөөцөлдөж байсан иргэн Б.Цэгмэдийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мессежээр сүрдүүлсэн тухайг тэрбээр олон нийтийн сошиал сүлжээнд ил болгов.

Б.Цэгмэд Нийслэлийн 2020 оны төсөвт авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэн “Машинтай жагсаал”-г зохион байгуулах болсон тухайгаа цахим хуудастаа илэрхийлээд байсан юм.

Гэтэл нийтийн хэв журам, аюулгүй байдлыг сахих учиртай албаны дарга нь жагсаалын сургаар зохион байгуулагч руу “Дүү галаар наадах гэж байж шоронгоор наадав аа” хэмээсэн нь чамайг онилж байгаа гэснээс ялгаа алга. Ард иргэдийн амьдрал ядуу хэвээр байхад “номхон тэмээг ноолоход амар” гэсэн шиг татвар, татаасыг нэмсэн. Тиймээс энэхүү үйл явцад эгдүүцсэн иргэд яагаад дуу, хоолойгоо улстөрч, төрийн эрх баригчдад хүргэж болохгүй гэж. Үүнийг хэн нэгэн хүн толгойлж хийхгүй бол бухимдсан бүхэн ганц, ганцаараа зөвшөөрөл авч, жагсана гэж байхгүй.
Тийм байтал  жагсаал хийх сургаар цагдаагийн “том” дарга өөрөө увайгүй үйлдэл гаргаж байгаа нь бидний нийгэм ямар байгааг харуулж байна.

Хэрвээ бүх асуудал хуулийн хүрээнд байдагсан бол Ж.Амгалан хурандаа Б.Цэгмэдийг сүрдүүлэх бус харин ч амжилт хүсээд бусдын аюулгүй байдлыг анхаарч үзээд, хуулийн дагуу байгаарай л гэх байсан болов уу. Харамсалтай нь үнэний төлөө, бусдын төлөө явсан нь хохирдог нийгмийг цогцлоосон хүмүүс  буруугүй хүнийг ч буруутгаж, ялласаар байгаа нь харамсалтай. Тиймээс Монголын ард түмэн бид ямар нийгэмд амьдарч, ямар хүмүүс төрийн сэнпийг сандайлж ядарсан ард түмнээ шорон гяндангаар айлган сууна вэ. Жинхэнэ айдас хүйдэс гэж энэ байх даа.

Ж.Амгалан дарга Цэгмэдэд энэхүү мессежийг явуулжээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Ж.Болормаа үймээн самуун гаргахгүйгээр жагсаал хийж болно хэмээн Б.Цэгмэдэд дараах албан бичгийг илгээжээ.

URL:

Сэтгэгдэл бичих