Ерєнхий сайд асан Д.Бямбасvрэн: Манай эдийн засгийг нэг ухаалаг нєхєр гаднаас удирдаад байна уу даа

Монгол Улсын Ерєнхий сайд асан Дашийн Бямбасvрэнтэй улс тєр, эдийн засаг, гадаад бодлогын талаар дэлгэрэнгvй ярилцлаа.  Хоёулаа яг энэ цаг vеийн байдлаас ярилцлагаа эхэлье. Тэгэхээр ирэх онд орж ирэх мєнгєний урсгалаас хамаараад тєгрєгийн ханш чангарна. Ногоон мєнгє нэлээд унах хандлагатай гэж ярьж, бас хєєрцєглєж байгаа. Vvний сайн муу тал юу байдаг юм бол?
-Эдийн засгийн хувьд бодитойгоор авч vзэхэд ирж байгаа 2011 он хатуухан болох болов уу. Юуны тvрvvнд нэлээд цаг хатуурах хандлагатай байна. Єнгєрсєн євєл малынхаа нэлээд хэсгийг тавиад туучихсан. Энэ жил бас хадлан євс ховор. Гэтэл монголчуудын маань 40 хувь нь малчид гэж бодоход бидний амьдралд нэлээд ачаа vvрvvлэх тєлєвтэй.

Уул уурхайгаас их мєнгє ороод ирнэ гэж хvмvvс ярьж л байна. Єнєєдєр Тавантолгойн нvvрсийг л гаргаж байгаа болохоос биш Оюутолгойг ашиглаж эхлээгvй байна. Тэгэхээр ямар нэг мєнгє орж ирэх асуудал байхгvй. Улс тєрийн намууд сонгуулийн vеэр баахан хоосон амлалт єгєєд одоо тvvнийгээ биелvvлсэн дvр эсгэх гэж гаднаас гуйлга гуйж, богцоо ганзаглаад явж байна л даа. Тэгээд тэр зээлдэж авсан мєнгєє манайд их мєнгє орж ирлээ гэсэн нэрээр єєрсдийнхєє буруу ажиллагааг булж, булзааруулж байна.

Ер нь гаднаас зээл авч ирээдvй хойч vеийнхээ амьдралыг золиос болгон сонгуулийн амлалт биелvvлнэ гэдэг дэндvv эмгэнэлтэй явдал. Мєнгєний ханш чангарах гэдэг єєрєє их эгзэгтэй асуудал. 2008 онд доллар 861 тєгрєг байсан, одоо 1260 гаруй тєгрєг байна шvv дээ. Тэр vетэй харьцуулахад мєнгєний ханш 10-аад хувиар суларсан хэвээрээ байгаа. 2008 оноос хойш юмны vнэ хэчнээн єсєв дєє. Бараг хоёр дахин єслєє. Ийм нєхцєлд мєнгєний ханш єсєх нь хортой байж болно.

-Тєгрєгийн ханш єссєний хор юу байх вэ. Сайн л гээд байгаа шvv дээ?
-Бодитойгоор бодоход, мєнгєний ханш єснє гэдэг экспортоо боомилж байна гэсэн vг. Экспортоо боомилно гэдэг єєрийгєє хорлож байна гэсэн vг юм. Тийм учраас тєгрєгийн ханш чангарна гэдэг сайн зvйл биш. Харин тогтвортой байлгах хэрэгтэй. Нєгєє талд тєгрєгийн асуудал ярихад зовлонтой юм нэлээд бий. Манайх чинь Америкийн доллар, Хятадын юань гэсэн хоёр валюттай юм. Америк, Хятадын эдийн засгийн хоорондын асуудлаас болоод юанийн доллартай харьцах ханш нэлээд чангарч ирлээ.

Тvрvvчийн хямралын vед бол 6.82 гаруйтай л байсан. Одоо бол 6.60 гараад чангарч байна, цаашдаа ч чангарна. Иймээс юанийн ханш чангараад ирэхээр манайд юмны vнэ єснє. Тэгэхээр бид юань доллар хоёрын ханштай ялгавартай хандах асуудал бий. Хятад улс єнгєрсєн жил єєрийнхєє юанийг дэлхийн хатуу валют гэж зарлаад дотроо бол долларыг нэг их сонирхохоо больсон. Vvнийг дагаад манай банкууд валютын нєєц их боллоо, сая доллартай боллоо гээд байгаа боловч Хятадаас шахагдсан доллар манай банкуудад єндєр хvvтэй ирж байршаад Монголын эдийн засгийг сорох, мєнгє хvvлэх ийм л механизм боллоо.

Эрх биш манайхан харж л байгаа байх гэж бодох юм. Хэрэв vнэхээр гадны мєнгє ирж Монголд байршаад байгаа бол ханшаа чангаруулна гэж байхаар зээлийн хvvгээ бууруулах хэрэгтэй. Одоо манай аль ч банкин дээр очиход валютын хадгаламж 18 хувийн хvvтэй гэдэг. Хятадад 5.56 болоход л валютын хадгаламж гадагшаа урсч эхэлж байна. Гэтэл манайхан Хятадаас гурав дахин их хvvтэйгээр Хятадын хэрэггvй болсон долларыг л арвижуулж сууна.

-Гэтэл манай УИХ-ын гишvvд тєгрєг болон долларын ханш, инфляцийн єсєлттэй холбогдуулаад Монголбанкны ерєнхийлєгчийг дуудаж аваачаад л тал талаас нь эрvvдэх шахуу байх юм. Энгийн хvний зvгээс харахад нэг их vр дvн ярьдаггvй шиг санагдаж байна?
-За яахав, тєр хууль засаг, Тєв банк нэг цэг дээр уулзаж ярилцах нь буруу биш байх. Манайхан vндсэндээ шvvх засаглал, хууль тогтоох засаглал, гvйцэтгэх засаглал гуравтай л гэж ярьдаг. Тэгээд л толгой банкаа барьж байх санаатай хэдэн шvд муутай гєлєг нэг юм ноцоод байдаг шиг тал талаас нь бєєрлєж байгаа юм. Гэтэл єнєєх нь очоод зээлийн хvvгээ бууруулахын оронд хvvгээ нэмнэ гээд vзэж байгааг бодоход Монгол тєрийн мєнгєний бодлого нь Монголынхоо эсрэг эргэчихээд байгаа юм.

-Банкийг тєрийн мэдэлд авах нь ч ямар учиртай юм. Ерєнхийдєє банкуудын хувь заяа хаашаа яваад байна?
-Тєв банкны хувьд тєрийн мєнгєний бодлогыг барьдаг газар байх нь зєв. Гэтэл тєрийн мэдлийн арилжааны банк гэдэг бол єнєєх хээл хахууль, авлигын гол сvлжээний тєв болно. Одоо “Зоос” банкийг дампууруулаад тєрийн мэдлийнх болгочихсон, тvvн дээрээ одоо болтол зодолдож байна. Vнэндээ манай банкны систем эдийн засагтаа vйлчилдэг салбараасаа илvv мєнгє хvvлдэг салбар болчихсон.

Манай банкууд эдийн засагт vйлчлээд, эдийн засгаа босгоод эрvvл байлгахаасаа илvv мєнгє хvvлэх, гадныхны мєнгийг энд авч хадгалж хvvгээс нь мєнгє хожих л сонирхол бий. Єнєєдєр валютын нєєц vргэлж єслєє л гэнэ. Гэтэл гадаад худалдааны баланс vргэлж алдагдалтай байгаа. 2006 онд ганц удаа тэнцвэртэй гарсан. Тvvнээс хойш vргэлж алдагдалтай гарсан. Гадаад худалдааны баланс нь алдагдалтай байхад тєлбєрийн баланс нь ашигтай байна гэдэг бол гаднаас валют орж ирж мєнгє угааж байна гэсэн vг.

-Манай эдийн засгийн ирээдvйн чиг хандлага хаашаа байна. Таны хувьд ямар нэг зvйлийг тєлєвлєж харж байгаа. Юутай ч энэ онд таагvй байхыг та дээр хэлсэн?
-Цаг хугацаа улам л давчуу болж байх юм. Тэгэхээр хамгийн тvрvvнд шийдэх ёстой хоёр том асуудал бий. Нэгдvгээрт, манайх дєрвєн сая гаруй баррелль нефть гадагшаа экспортолсон. Тvvнийг єєрсдєє боловсруулаад дотоодоо шатахуунаар хангах юм бол жилд тэрбум 200 сая долларын импортын зардал хэмнэх юм. Тэрбум гаруй долларыг эдийн засаг руугаа хийвэл ямар ч хєрєнгє оруулалт хийж, ямар ч технологи худалдаж авч болно. Нефтийн vйлдвэр байгуулна гэхэд 800 сая доллар орно. Барилгын материал энэ тэрд бага юм орно л биз. Ингээд 800 сая доллар зараад жилд тэрбум 200 сая доллар хэмнээд сууж байна гэдэг сайхан хэрэг.

-Дарханд vйлдвэр барих асуудал яригдаж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл єнгєрсєн намар Японтой тохирчихсон шvv дээ?
-Яагаад Дарханд барих гэж, Монголын нефть Тамсагт байгаа биз дээ. Юу хийх гээд байгаа юм. Монголыг vргэлж гадаадын харьяат болгох гээд байгаа юм уу. Манайхны толгой гэж хаашаа эргэсэн зvйл байдаг юм бэ дээ.

-Тамсагт нефть нь байхад Дарханд vйлдвэр барих гээд байгаагийн цаана ямар нэг учир бий биз?
-Тамсаг булаг єєрєє тэндээ нефтийн орд газартай, сумын тєвийн зориулалтаар барьж байсан, тохилог барилгууд бий. Дорнод руу зам татах юм бол Монголын нефтийн хэрэгцээг хангана. Vгvй ядахад зvvн талынхаа хэрэгцээг хангах юм. Єєрийнхєє юман дээр vйлдвэрээ барихгvй хvний юман дээр барих гээд байгаа нь их сонин санагддаг. Хоёрдугаарт, зэсийн vйлдвэрийн жинхэнэ ашиг нь зэс боловсруулахад л гарна шvv дээ. Єєрєєр хэлбэл Оюутолгой 1000-аад тонн алтны нєєцтэй гэдэг. Тэр алт чинь зэсээ боловсруулах vед л гарна.

Тvvнээс наана алт байгааг ч мэдэхгvй гадагшаа алдана. Энэ хоёр асуудлыг л шийдэж болмоор юм. Шийдэхэд хэцvv биш зvйл. Би тухайн vед гадаадын компаниудтай холбоо тогтоож судалгаа хийж л байсан. Эрдэнэтийн зэсийн vйлдвэрийг байгуулах асуудлаар олон улсын тендер хvртэл манай Засгийн vед зарлаж л байсан. Тэгэхэд 200 сая гаруй доллараар vйлдвэр барья гэсэн Канад улсаас санал ирж байсан, Италийн санал ч ирсэн.

Тэр нефтийн vйлдвэр барих асуудал эртнээс эхэлсэн, манай засгийн vед энэ асуудлаар Америк гээд олон улс оронтой ярьж байсан. Монголын хэрэгцээг хангахад нэг их том vйлдвэр хэрэггvй. Тэгээд ийм алхмууд хийхгvй байж эдийн засгийн тєв байгуулна гэж худлаа лоозондоод байх юм. Уг нь толгой нь жаахан ажиллах юм бол єєрийнхєє нефтийг Хятадад єгєєд єєрсдєє Оросоос нефть авна гэж юу гэсэн vг вэ. Ингээд хоёр гvрний хараат байдалд байх зvйлээ єєрсдєє хийгээд байна шvv. Одоо тэр дуртай цагтаа vнээ нэмдэг, хаадаг зvйлс хэвээрээ байна гэсэн vг.

-Гэтэл Сайншандын аж vйлдвэрийн парк баригдах асуудал яригдаж байна. Та энэ талаар ямар баримжаа харж байна. Vнэ єртгийн хувьд лав чамгvй зvйл дуулдана билээ?
-Нэг хэсэг ярьж байгаад чимээгvй боллоо. Хvмvvсийн судалгаа хийсэн энэ тэр гээд янз бvрийн асуудал бий л байх. Миний бодоход аливаа хvдрийг олборлосон газар нь боловсруулсан нь хамаагvй дээр л дээ. Оюутолгойн тэр єргєн уудам нутгийг Фрийдландад бэлэглэж суухын оронд тэнд нь бид vйлдвэрээ барина гээд барьсан бол зардал багатайгаар зэсээ ялгаад авах байлаа. Тэгэхээр бас л нэг дэмий ажил яриад явна уу даа.

-Та хараат байдал гэж дээр ярьсан учраас хоёулаа ярианаасаа хазайя. Єнєєдєр манай улсын єргєн уудам нутаг, байгалийн баялгийн тєлєєх их гvрнvvдийн сонирхол ил далд зодолдох болов. Ялангуяа Хятад Орос хоёр байна. Тэгэхээр гадаад бодлого, аюулгvй байдлын тухай л хєндєх нь мэдээж?
-Монгол Улс газар зvйн байршлаараа тєдийгvй, баялаг нєєцийнхєє талаас ч тэр дэлхий нийтийн анхаарлын тєвд орчихсон. Ерээд оны vед ч яахав, Азийн тєв дэх ганц ардчилсан орон, ардчиллын тугийг барьж яваа улс гээд гадныхан манайхыг сонирхдог байсан. Одоо бол Хятад, Орос хоёрын дунд байгаа асар их баялагтай орон гэдэг талаас нь сонирхож байна. Ингэж сонирхлын тєвд орно гэдэг сайн, муу хоёр талтай. Манай хоёр хєрш Монголыг єєр єєрсдийнхєє нєлєєнд байлгах сонирхолтой. Энэ хоёр нийлээд Монголыг харамлаж, гадныхныг хавчих сонирхолтой байдаг.

Ер нь энэ хоёр гvрний хоорондох тохиролцоо бодлогыг хараад байхад гуравдагч аль нэг гvрний нєлєєг Монголд оруулахгvй гэсэн тодорхой хандлага харагддаг. Томоор авч vзэх юм бол Орос, Хятад хоёр хоёулаа монголчуудын єєрийнх нь бvтээл юм шvv дээ. Монголчууд Хятадын нутгийг эзэлж авахаас ємнє Тангуд, Алтан зэрэг 10 гаруй жижиг улс байсан, энэ бvгдийг монголчууд нэгтгэж єгсєн юм. Vvнээс хойш Хятад улс задраагvй. Орос монголчуудыг очихоос ємнє 60 гаруй вант улс хоорондоо дайтаж байв.

Ийм байхад монголчууд нэгтгэж єгсєн, Харин тэд их гvрэн болоод манай хойд талаар орж ирээд Номхон далай хvрчихсэн байдаг. Энэ бvгдийг авч vзэхэд Монгол энэ хоёр улсын далбаан дор ямар нэг байдлаар орж болохгvй. Хоёулантай нь тэгш харилцах хэрэгтэй, гэхдээ эрхэмсэг байдлаар ёс зvйн єндєр тєвшинд байх ёстой. Гэтэл харамсалтай нь Хятад Манжийн далбаан дор шургаж ороод 200 гаруй жил, Оросын далбаан дор 70 жил явлаа даа. Тэгэхээр єнгєрсєн тvvхээ давтах гээд байх хэрэггvй юм.

-Тvvх давтана гэснээс одоо хэр нь тэдний хараат юм шиг байдал байсаар байна. Бид яах ёстой вэ?
-Vvнийг давтах гэж оролдоод байх хэрэггvй байтал бид ямар нэг байдлаар єєрсдєє давтах гээд байх юм. Хоёр гvрний хувьд манай улсыг эдийн засгийн байдлаар нь хараат байлгах бодлого явуулж, оролдож байна. Эдийн засгаар боомилох л бодлого барьж байгаа юм. Хятадын хувьд Монголын газар нутагт бид он удаан жил байсан, эрдэс баялгийг бид авна гэсэн сонирхолтой байдаг бол Оросын хувьд ч тэр Монгол манайд байсан энэ сонирхолоо хэвээр нь хадгална гээд зарлаад байдаг.

Ерээд онд Оросын ерєнхийлєгч НVБ-ын индэр дээр очоод хуучин ЗХУ-ын харилцаж байсан хvрээгээр сонирхлоо илэрхийлнэ гээд зарлачихсан шvv дээ. Энэ чинь Монголыг л хэлж байгаа асуудал. Тэгэхээр хоёр гvрний єрсєлдєєн хэвээрээ. Гэхдээ энэ хоёр хэдийгээр хоорондоо Монголын асуудал дээр єрсєлдєх боловч vгсэн тохиролцож байгааг vгvйсгэхгvй. Энэ хоёр эдийн засгийнх нь хувьд Монголыг боомилох асуудал дээр тохирч чадна л даа. Орост манай газар нутгаас Тува гээд байж байна.

Бас Хятадад Монгол Шинжаны нутаг гээд байж байна. Иймээс энэ хоёр гvрэн Монгол Улсын хєгжлийг Хєх хот, Улаан-Vvд хоёроос доогуур байгаасай гэсэн тєрийн бодлого бий гэдэг нь хэнд ч илэрхий асуудал.

-Vнэнийг хэлэхэд манай тєрийн тэргvvнvvдийг ялангуяа хойноос нэлээд захирах зандрах маягтай уулздаг гэсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Энэ vгvйсгээд байх зvйл биш л дээ. Манай энэ хэд чинь сонгуулиар нэг амлалт єгчихєєд, єнєєх мєнгєє олох гээд алгаа тосоод гуйлгачин царайлчихаад очихоор хэн ч гэсэн урдаас нь загнана биз дээ. Єєрсдєє загнуулах юмаа хийгээд байх юм.

-Єнєє “єгєх хvн гэдийж авах хvн бєхийнє” гэгчээр цаадуул чинь давардаг л хэрэг. Тэгэхээр бид аюулгvй байдлаа алдахгvйн тулд эдийн засгийн аюулгvй байдлаа яаж хамгаалах, эдийн засгаар бариулахгvй байх вэ. Чухам яаж?
-Эдийн засгаараа бариулахгvй байна гэдэг эдийн засгийн хараат бус байх. Хараат бус байна гэдэг маань дан уул уурхайн бvтээгдэхvvнээ эдний нутгаар дамжуулаад зєєгєєд байх нь хараат хэвээрээ байна шvv дээ. Тэгэхээр эдийн засгаа олон салбартай болгох харилцаа руу л ойртох хэрэгтэй. Тvvнээс биш дан нэг талаасаа хамаардаг байх юм бол єнєє “Голланд євчин” гэдэг чинь сэдэрнэ гэсэн vг шvv дээ.

-Бас л асуухгvй єнгєрч болохгvй нэг зvйл байна. Єнгєрсєн онд МАХН, МАН болж нэр, vзэл баримтлалаа єєрчиллєє л гэнэ. МАХН-д хэвээрээ vлдэх гэсэн хvмvvсийн тэмцэл vргэлжилж байна. Нєгєє талд иргэний хєдєлгєєнvvдийн тэмцэл гээд юм юм л болж байна. Єнгєрсєн сонгуулийн vймээнээс ч илvv зvйл болно гэсэн ажиглагчдын таамаг бий?
-МАХН-ынхан нэрээ єєрчлєєд Ардын нам гэсэн нэр авснаар нэг их зvйл єєрчлєгдєнє гэж би бодохгvй байна. Улс тєрийн намын гол утга нь vзэлдээ байдаг. Гэтэл энэ нам маань vндэсний ардчилсан vзэлтэй гэж зарлаад, нэг зарлахдаа ардчилсан социалист vзэлтэй гэж зарлаад байх юм. Юу гэж байгаа юм бэ, энэ чинь шал єєр vзэл шvv дээ. Vзэлгvй улс тєрийн нам бол ерєєсєє л албан тушаал мєнгєний тєлєє л улайрч, улс орныхоо толгой дээр тонгочиж байхыг л эрхэмлэнэ. Ямар ч арга хэрэглэхээс буцахгvй.

Ер нь Ардын нам гэдэг нэр бол євєрмєц нєхцєлд vvссэн л дээ. Тэр vед Тvшмэдийн нам гэж байлаа, хажууд нь энэ Ардын нам байв. Ядуу зvдvv гэж ялгаварлаад анги vзэл зєрєхєєр хол явахгvй л дээ. Нєгєє талд болохоор Хувьсгалт намынхан хамаг юмыг ємчилнє гээд байна. Яахав сайн муу олон юм бий. Гэхдээ XX зуунд тєр засаг нь Монголын тvvхэнд хэзээ ч байгаагvйгээр ард тvмнээ яргалсан цуст аллага хийсэн. Халх голын дайнд 2000-аад хvн нас барсан гэж ярьдаг. Гэтэл тэр vед 35 мянган хvнээ буудаа биз дээ. Тэгэхээр тэр хувьсгал гэдэг vгийг гээчихээд шинэ нам болсон гээд явж болохгvй л дээ.

Нєгєє талд цагаан байшинтайгаа бичиг архиваа шатаачихсан, одоо нэр цэвэр гэвэл тvvн шиг бvтэхгvй зvйл байхгvй биз дээ. Ингээд бодоход энэ намын хувьд юу ч єєрчлєгдєхгvй гэж бодож байна. Одоо сонгууль ойртож, жил гаруйн хугацаа vлдлээ. Ийм байхад хоёр улс тєрийн хvчин сонгуулийн хуулин дээр зоригтой єєрчлєлт хийж чадахгvй л сууна. Хоёр хvчний нэгдсэн санаа нь юу гэвэл гуравдагч хvчнийг гаргаж ирэхгvй, хоёулаа л хэвээрээ байя гэсэн бодолтой сууна. Шилжилтийн vеийн зовлон ч гэх юм уу, Засгийн газар маань албан тушаал худалддаг лангуу, ломбард л боллоо. Тиймээс улс тєрийн нам єєрєє єєрчлєгдєєгvй байхад сонгууль єєрєєр явна гэж байхгvй.

-МАХН нэрээ сольсон нь ерєєсєє С.Батболд, У.Хvрэлсvх нар ч сольчихсон юм биш. Социнтернээс даалгасан даалгавар гэсэн зарим судлаачдын яриа бий. Энэ тухай юу хэлэхсэн бол?
-МАХН Социнтерний гишvvн болж байх 10-аад жилийн ємнє нэрээ солино гэж яригдаж байсан. Ардчилсан хєгжлийн нам болно гээд бас нэг шийдэл гаргаад байтал Ерєнхийлєгч намын нэр саад болоогvй гээд больж байсан удаатай. Одоо эргээд Ардын нам нэр авлаа. Надад нэг их сонин сэтгэгдэл тєрж байгаа юм. Хувь хvн гэдэг ямар намд, ямар vзэлтэй байх уу гэдэг єєрийнх нь л асуудал. Гэтэл МАН дуудаж авчраад шууд л дансаар нь харьяалж байна. Ямар нэг санал хvсэлтгvйгээр дансаар шууд бvртгэж байгаа нь энэ нам яагаад ч єєрчлєгдєж чадахгvйгээ харуулчихаж байгаа хэрэг.

-Ирэх сонгуулиар, сонгуулийн дараа энэ байдал бахь байдгаараа vргэлжилнэ гэж ойлгож болох нь тийм vv?
-Ирэх сонгуульд хоёр л гол асуудал бий. Нэгдvгээрт, энэ их амлачихсан мєнгєний асуудал хоолойг нь боож, наадуул чинь гадагшаа гvйгээд л мєнгє гуйгаад ирнэ. Тэгэхээр гадны нєлєєтэй л сонгууль болно шvv дээ. Хоёрдугаарт, хамтарсан Засгийн газар гээд байгаа vхсэн амьд хоёрын хоорондох юмныхаа алдаа оноог хэн хэндээ чихэж vзнэ. Эсвэл бид их сайн байсан биднийг сонгочих гээд гар гараасаа хєтлєлцєєд явах юм уу, нєгєє бол хоорондоо шидэлцэж эхлэх юм уу гэсэн хандлага бий.

-Магадгvй єнєєдрийн байдлаас харж байхад гар гараасаа хєтлєлцєєд явж болох юм. Яагаад гэвэл хоёулаа л их мєнгє амласан шvv дээ?
-Тэгэхгvй байх. Цаадуул чинь тавагтай хоол харахаараа булаацалдаад эхлэх болов уу.

-Хувийн амбиц байдаг юм уу чухам мэдэх юм алга. Хамтарсан Засгийн газраас гарах сонирхолтой гишvvд байдаг бололтой юм?
-Уг нь эрvvл яваад тооцоогоо бодчихсон нь дээр л дээ. Энэ хамтарсан Засгийн газрын нэг асуудал бол АН-ын амласан нэг сая, МАХН-ын амласан 1.5 сая тєгрєгийг яагаад ч єгч чадахгvй. Энэ бол ойлгомжтой 21 мянган тєгрєг гээд нэг шvлс шиг юм єгєєд єнгєрєх арга хайж байна.

-Та социалист нийгмийн vеэс тєрийн алба залгуулсан хvн. Тиймээс манай улс тєрчид, залуучууд таниас зєвлєгєє авна биз. Миний хувьд Э.Бат-Vvл гишvvнийг тантай холбогддог байх гэж боддог?
-Тийм зvйл байхгvй ээ. Миний хувьд санаа бодлоо хэлье гэвэл хэнд ч очоод хэлчихдэг. Vе vеийн Ерєнхийлєгч нартай холбоотой, санаа бодлоо хэлж л явсан. Одоо ч хэлэх зvйл байвал хэлдэг. Ойр харилцаатай байдаг. Миний хувьд энд тэнд гvйгээд байдаггvй. Ордноор жилдээ ганц хоёр удаа очдог.

-Бас нэг асуудал байна. Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр улс тєрєєс гарахгvй, цаадуул нь оруулахгvй гээд vзэж байх шиг байна. Vvнд ямар байр суурьтай явна?
-Н.Энхбаярын тухай мэдээлэл гарахгvй єдєр гэж алга. Тvvнээс хараад байхад улс тєр сонирхогчдын, судлаач, ажиглагчдын улс тєрийн мэдлэгийн тєвшин бас цухалзаад байна. Єндєр албан тушаал хашиж байсан хvмvvсийг хооронд нь мєргєлдvvлээд дундаас нь юм олж харах гэсэн санаархал бий. Тиймээс ч Н.Энхбаярын тухай их бичих юм. Єєрєє ч бас єгєєш єгчихсєн л хvн. Нэгэнт л ардчилсан орон юм чинь vзэл бодлынхоо тєвшинд л ярилцах хэрэгтэй юм болов уу. Тvvнээс биш албан тушаалын тєвшинд ярьж болохгvй. Ингэх юм бол хувь хvн єєрийнхєє тєвшинг ч харуулж байгаа хэрэг. Хувьсгалт намынхан ерээд онд марскизмаасаа татгалзаад тєв vзлийн нам болж vзлээ дээ. Гэтэл тєв vзэл гэдгээ єєрснєє ойлгосонгvй.

-Таны хувьд хамтарсан Засгийн газрыг ямар ажиллалаа гэж vзэж байна. Цаадуул чинь хууль бус гэдэг ч хамтарч хийх зvйл байсан гэж тайлбарладаг шvv дээ?
-Сонгууль болж байх 2008 онд эдийн засгийн хямралын vе дуусч байлаа, хамтарсан Засгийн газар юу ч хийж чадсангvй. Єнгєрсєн жил тэр олон мал хорогдож байхад хариуцлага гэж нэг юм байна биз дээ. Ядахнаа ХХААХV-ийн сайдтай хариуцлага ярих ёстой. Гэтэл тэр байхгvй. Тэгээд эцэст нь хамтарсан Засгийн газар гэж яваад баахан бэлэн мєнгє амлачихаад гацаанд орчихлоо. Эргээд тєр засаг маань эдийн засгийн хямралын генераторын vvсгvvр болчихлоо шvv дээ. Манай эдийн засаг єєрєє хямраад ядуураад байгаа юм биш, тєр засаг єєрєє бэлэн мєнгє тараагаад бvх зvйлээ бусниулаад байгаа юм. Хамтарсан Засгийн газар хийж байгаа юм алга. Хєєрхий єдєртєє цаасан дээр нэг юм хийж л байдаг байх даа. Тэгэхээр энэ Засгийн газрын хамгийн гол хийсэн юм нь хямралын vр дvн л боллоо.

-Эд улс тєрийн шийдэлд хvрч чадахгvй ажил байсан учраас хамтарсан гэдэг. Тэгээд хийсэн ажлаа ярихаар єнєєх л Оюутолгойн гэрээ, Тавантолгойн асуудлаа л ярьдаг. Оюутолгойн хєрєнгє оруулалтын гэрээнээс бид яг юу хожих вэ?
-Юу ч хожихгvй. Энэ бол Фрийдландад зvгээр л дээрэмдvvлсэн асуудал. Ер нь манай эдийн засгийг нэг ухаалаг нєхєр гаднаас удирдаад байна уу гэж боддог.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих