Жагсагчид явганаар авто замын хөдөлгөөнийг хааж байна

78796099_534363850451257_5978694613194506240_n_bЗам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцэж автомашин эзэмшигчид жагсаал зохион байгуулж байна.

 Жагсаалд иргэд нийт 40 гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр оролцож байгаа бөгөөд тэд явганаар гар алдлан зогсож замын хөдөлгөөнийг хаан, уулзвар нэвтрэх хөдөлгөөнд саад учруулж байна.

Тээврийн цагдаагийн албанаас “Жагсагчид явганаар Төв шуудан, Драмын театрын урд уулзвар орчмын авто замын хөдөлгөөнийг хааж бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчихыг хааж байна. Ингэж бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Дашрамд Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласаны хураамжыг нэмэх асуудлыг эргэж харахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгоод байна.


URL:

Сэтгэгдэл бичих