Австралийн ЕС агсан охиноо хүчирхийлүүлсэн хэргийг нуужээ

_110050745_mediaitem110050744Австралийн Ерөнхий сайд агсан Боб Хоукийн төрсөн охин 1980-аад оны үед бусдад хүчирхийлүүлж, гэмт хэргийн хохирогч болж байжээ. Гэсэн ч 1983-1991 оны хооронд Австрали улсын Ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын даргаар ажиллаж байсан эрхэм улс төрч өөрийн байр сууриа хамгаалж, ганхуулахгүйн тулд уг хэргийг нуун дарагдуулж, охиноо чимээгүй өнгөрөхийг хүсчээ.

Австралийн New Daily мэдээллийн сайт экс Ерөнхий сайдын охин Росслин Диллоны хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон баримт материалыг шүүхийн бичиг баримтуудаас олсноо ийн нийтэлсэн байна.

Уг баримтад энэ жил 59 настай бүсгүй аавынхаа удирддаг байсан Хөдөлмөрийн намын Парламентын гишүүн агсан Билл Ландерюд хүчирхийлүүлсэн тухай дурджээ. Тухайн үед Ерөнхий сайд болж байсан Хоукийн охиныг хүчирхийлсэн нэр хүндтэй  улс төрч Ландерю болон охиноо хүчирхийлэлд өртсөн ч чимээгүй байхыг шаардсан Хоук нар өнгөрсөн зун таалал төгссөн.

Росслин Диллон эцгийгээ таалал төгссөний дараа дөрвөн сая авс.долларын хөрөнгийг эзэмших хүсэлтээ гаргаад байгаа юм. Мөн New Daily-ийн дэлгэсэн баримтад Хоук намын даргаар сонгогдох гэж байсан улс төрийн эгзэгтэй үед 1983 онд хатагтай Диллон гурван ч удаа Лантерюд хүчирхийлүүлсэн гэжээ. Диллон гурав дахиа хүчирхийлэлд өртсөнийхөө дараа энэ тухай эцэгтээ хэлж цагдаад хандахыг хүсч байна гэхэд “тэгж болохгүй. Яг одоо ямар нэг хэл ам гаргаж болохгүй учир намайг уучлаарай. Би намын даргад өрсөлдөж байна” гэж хэлсэн тухай эх сурвалжид дурдсан байна.

Диллоны эгч Сюзан Петерс Хоук гэр бүлийнх нь хувьд уг мэдээ цочирдуулсан үйл явдал болсон бөгөөд ”тэр энэ тухай одоо л хэлж байна, энэ нь ямар нэг улс төрийн шинжгүй үйлдэл” гэжээ.

Ерөнхий сайд агсан Хоук болон 1976-1992 оны хооронд Парламентын гишүүн байсан Ландерю нар Хоукыг намын дарга байх хугацаанд ойр дотно холбоо харилцаатай байсан гэж үздэг.

Эх сурвалж: www.bbc.com


URL:

Сэтгэгдэл бичих