Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна
АНУ-ын Флорида муж улс дахь Тэнгисийн цэргийн хүчний агаарын баазад Саудын Арабын иргэн гурван хүний амийг хөнөөсөн хэргийг террорист халдлага байж болзошгүй хэмээн Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаагчид үзэж байна. Түүнчлэн гэмт этгээд хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байна. Энэ тухай Холбооны мөрдөх товчооны албан ёсны төлөөлөгч Рейчел Рохас мэдэгджээ.
Саудын Арабын иргэн Мухаммед аш-Шамрани өнгөрсөн баасан гарагт Флорида дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний агаарын баазад гал нээсний улмаас гурван хүн амиа алдаж, 8 хүн шархадсан юм. Түүнийг шерифийн туслах бууджээ. Саудын Арабын цэргийн албан хаагчид зуны бэлтгэл хийхээр АНУ-д хүрэлцэн ирээд байсан аж.
URL: