Олон тооны Хятад иргэдийн бичиг баримтыг “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан оруулж ирсэн гэв

7551

БНХАУ-ын иргэдийн олон тооны гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг хилээр нэвтрүүлсэн асуудлын талаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад, “эдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзсэн. “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байна. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хууралгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн асуудал байна” гэлээ.


URL:

Нэр: зочин Огноо: 6 December 2019

Монголд бичиг баримтгүй байгаад байсан болж таарах нь ээ дээ. ГИХГ-ын энэ нөхөр чинь харин хамсаатан нь уу, үгүй юу? Юу ярьчихав даа.

Сэтгэгдэл бичих