Хотын даргын заль
Амьд явахад их юм үзнэ гэж үнэн юм. Арав хүрэхгүй байшингийн гадна талыг тэрбум төгрөгөөр будсан хотын дарга өөрийгөө “Хөрөнгө оруулалтын нэг төгрөг тутамд хариуцлага тооцон ажилласан” хэмээн ичих ч үгүй рекламдаж байна. 2011 онд нийтдээ 231,0 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр тараасан хотын захирагч энэ онд 435,0 тэрбум төгрөг зарцуулна. Гэвч тэрбээр энэ их мөнгийг бас л үр ашиг багатай, нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйлд хувиарлуулсан байх юм. Нийслэлийн агаар, хөрс, усны бохирдлоос хамгаалахад нийслэлийн төсвөөс 3,6 тэрбум, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэхэд 3,6 тэрбум, Туул, Сэлбэ голын урсацыг сайжруулахад 6,0 тэрбум, ногоон байгууламжийн ажилд 2,0 тэрбум хүртэл төгрөг зарцуулна” хэмээн мэдэгдээд байна. Ус агаар, мод гэсэн нэрийдлээр асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарлагадаж, завшиж сурсан дарга энэ удаа ч гэсэн хуучин аргаа хэрэглэж, төсвийн мөнгөнөөс идэх аргаа оллоо. Хавар баахан газар ухаж, ганц хуруу хэртэй мөчир суулгаж “Мод тарьлаа” гэж рекламддаг. Намар нь түүнийгээ суга татаж хаяад “Хог цэвэрлэлээ” гэж өөрсдийгөө магтдаг энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх юм болоо.
shudarga.mn
URL: