Мугабегийн гэр бүлийнхэн түүний гэрээслэлийг хараахан олоогүй байна

 5de89caf6d0c9Зимбабве улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабе 10 сая ам.долларын өв хөрөнгө үлдээсэн боловч гэр бүлийнхэн нь түүний гэрээслэлийг олж чадаагүй байгаа тухай тус улсын “Herald” сонинд мэдээлжээ.

Мугабе есдүгээр сарын 6-нд 95 насандаа Сингапурын эмнэлэгт таалал төгсжээ. 2017 онд огцрох үедээ тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай удирдагч байсан бөгөөд 35 жил төрийн эрхэнд байсан байна. Мугабег үндэсний баатар болгожээ.

“Herald” сонинд мэдээлснээр, Мугабегийн охин Бона Чиковоре 10 дугаар сарын 21-нд Дээд шүүхийн даргад хандан аавынхаа банкны дансан дахь 10 сая ам.доллар, Зимбабве дахь дөрвөн байшин, арван машин, ферм, хөдөө тосгон дахь байшин болон жимсний цэцэрлэгийг бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Түүнчлэн Мугабегийн гэр бүлийнхэн түүний гэрээслэлийг хараахан олж чадаагүй байгааг дурдсан байна.

“Цуу яриагаар” Мугабе тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй байсан гэж Хараре дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас 2001 онд илгээсэн дипломат цахилгаан мэдээнд дурдсан байсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Гэхдээ тус агентлаг үүнийг нотлох ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих