Туркийн эдийн засаг гуравдугаар улиралд 0.9 хувиар өсжээ

5de7cf94aab30Туркийн эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн оноос 0.9 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн газраас мэдээлжээ.

Туркийн ДНБ-ний хэмжээ 201.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.5 хувиар өссөн үзүүлэлт юм гэж тус байгууллагын мэдээлэлд дурдсан байна. Гуравдугаар улирлын өсөлт “Anadolu” агентлагийн өмнө нь таамаглаж байснаас 1.1 хувиар илүү байжээ.

Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн салбар 3.8 хувь, аж үйлдвэрийн салбарын 1.6 хувиар тус тус өсөлт үзүүлсэн бол барилгын салбарт 7.8 хувиар буурчээ. Харин бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр, агуулах, байр, хоол хүнс зэрэг үйлчилгээний салбар 0.6 хувиар тэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих