Залуу бөхчүүд 12 медаль хүртэв
Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын (1997-2002 он) олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдийн спорт цогцолборт боллоо.
Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярский край, Забайкальский крайгийн 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Манай улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртлээ. ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД:
АЛТАН МЕДАЛЬ: 1. Чинбатын Алтангэрэл – 97 кг
МӨНГӨН МЕДАЛЬ: 1. Энхтуяагийн Тэмүүлэн – 70 кг
2.Дамжингийн Батзул – 79 кг
3. Мөнхбаатарын Цогтгэрэл – 86 кг
4.Баярсайханы Билгүүн – 92 кг
ХҮРЭЛ МЕДАЛЬ: 1. Нармандахын Наранхүү – 57 кг
2. Эрдэнэбатын Төгсжаргал – 61 кг
3. Мэндбилэгийн Тэмүүжин – 74 кг
4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил – 74 кг
5. Дагвадоржийн Оргилох – 86 кг
6. Баярсайханы Батзориг – 92 кг
7. Содбилэгийн Ган-Эрдэнэ – 125 кг
URL: