1 200 000 төгрөгний цалинтай сайжруулсан түлш савлах 500 ажлын байр зарлагдлаа

ca5ff50e8c6e544300e89da8aa54e226Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн  газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв.

Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг  нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. “Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна  нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина” гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.

Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д авах юм байна.  Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.


URL:

Сэтгэгдэл бичих