Ж.Батзанданг Хан-Уул дүүргийн цагдаагийнхан эрэн сурвалжилж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хошууч генерал Б.Хурц болон түүний өмгөөлөгч Б.Санчирбалын хүсэлтээр эрэн сурвалжлах шийдвэр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс даваа гарагт гарчээ. Түүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс эрэн сурвалжлах юм байна.
Учир нь, Б.Хурцын зүгээс нэр төрөө сэргээлгэх асуудлаар нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Ж.Батзанданг тогтоолгохоор шүүхэд хандахад Ж.Батзандан Баянзүрх дэх хаяган дээрээ амьдардаггүй. Төрийн ордоны албан өрөөг нь харьяалах Сүхбаатар дүүргийн шүүхэд хандахад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байна. Иймээс Б.Хурц өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж, түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ гаргажээ. Гишүүн Ж.Батзандан өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах тухай ОУПХ-ны дүгнэлтийг гардуулсан юм. Гэвч цагдаагийнхан түүнийг олоогүй л байна.
TIME.MN
URL: