Засаг дарга Л.Амгалан гэж хэн бэ?

Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгчийг “Хэн нь хэн бэ” гэдгийг манай сонин цувралаар хүргэж байна.

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр Баянгол дүүргийн l-IX, XX хорооноос сонгогдсон.

HAM, НӨХӨР СОЛЬЖ ЯВАА Л.АМГАЛАН ДАРГА

Л.Амгалан ажлын гараагаа Хэнтий аймгийн Мөрөн сумын ерөнхий зоотехникчээр эхэлсэн. Тэрбээр Дундговь аймгийн тевд Лувсанжамцын том охин болон мэндэлсэн. Анхны гэр бүлийн хүн болох Хишигдэлгэртэйгээ Хэнтийд гэр бүл болсон байдаг. Малтай ажиллаж байсан Л.Амгалан хүнтэй ажиллах болж улс төрийн гараагаа тус аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн зааварлагчаар эхэлжээ.

Анхны бизнесээ Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд ТҮЦ ажилуулснаар эхэлсэн. Улмаар нөхөр хүүхдийн хамт хотод шилжин ирж дараа нь нөхөр Хишигдэлгэр нь цус харвасны дараагаар хоёр тийш болж салсан. 1990-ээд оны эхээр бусдын адилаар Бээжин-Москва руу ганзагын наймаанд явж эхэлсэн байна. Энэ үедээ хоёр дахь нөхөр буюу арван жилийн найз Дугаржавтай гэр бүл болжээ.

Дугаржав нь Нийслэлийн Засаг дарга, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралттай дотнын найз нөхөд, нэг ангийн хоёр, Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Хэнтийд МАХН-ын хороонд зааварлагч, эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж байсан Л.Амгалан дарга гэнэтхэн үзэл бодлоосоо ухарч хувийн эрх ашгийг харж АН-д элсэв.

Улмаар Ж.Наранцацрапт агсныг Засаг даргаар ажиллаж байх үед хоёр дахь нөхрийнхөө татаасаар 1997-2002 онд “Улаанбаатар сан”-гийн даамал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Улмаар Л.Амгалан дарга гурав дахь гэр бүлээ зохиосон байна. Одоо дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Зоригтой хамтран амьдарч байгаа гэдгийг дүүргийнхэн ярьж байгаа төдийгүй ИТХ-ын төлөөлөгч, Н-тэй дотно харилцаатай тухай жиг жуг яриа гадуур тархжээ.

Өнгөрсөн зун АНУ, Вьетнамаар Н-тэй хамт зугаалж, Монголын энергийн төвд хамт олонтойгоо очихдоо мөргөл хийж буй залуутай олны өмнө ил цагаан тэврэлдэж олны нүдний зугаа болж байсан тухай хүртэл бүгд л ярих юм байна шүү дээ. МАХН-аас АН-д буцаад МАХН-даа буюу одоо МАН-ын гишүүнчлэлтэй яваа Л.Амгалан дарга “нам солих, нөхөр солих” гэдгийг үзүүлээд өгдөг нэгэн аж.

ХУУЛЬ БУСААР ЗАСАГ ДАРГА БОЛОХЫН ТУЛД ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨӨГЧДИЙГ АВЛИГАДАВ

Ж.Наранцацрапт агсны үед “Улаанбаатар сан”-гийн даамал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Амгалан дараагийн Засаг дарга, одоогийн Шадар сайд М.Энхболдын итгэлийг олж аван улмаар түүний татаасаар Баянгол дүүргийн Засаг дарга болсон гэгддэг. Гэхдээ М.Энхболд даргын нэрийг барьж тэдний талын хүн гэж өөрийгөө бусдад ойлгуулж явдаг гэх яриа ч бий.

Л.Амгалан “Улаанбаатар сан”-гийн дараагаар 2002-2004 онд Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн, 2004-2008 онд Баянгол дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан. Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг дарга байсан П.Цогтбаатарыг “гол гаргаж” хулхидаж суудлыг нь эзэлсэн. Энэ талаар хэвлэлээр бишгүй нэг маргаан гарч байсныг уншигчид санаж байгаа байх. Орлогчдоо ар хударгаараа нам тавиулсан П.Цогтбаатарыг энэ үеэс хойш түүний нэр хүнд өсөхөө больсон гэдэг.

Тухайн үед МАХН буюу одоогийн МАН-ын Бага хурлын олонхийн саналаар Засаг дарга П.Цогтбаатар сонгогдоход тухайн үед “ноёны бөх уначихлаа” гэдэг шиг дүүргийн ИТХ-аар дахин санал хураалт явуулахаар болжээ. ДИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш цагтаа П.Цогтбаатар Засаг даргын бөөрөнд наалдаж явсан бол бүсгүй хүний мяндсан ухаан гаргаж яваа Л.Амгалангийн нөлөөнд орж “Түгжил” шиг хударгагүй зан гаргажээ.

Л.Амгалан дүүргийн Засаг дарга болохын тулд ДИТХурал болохын яг өмнөх өдер нь хороолол дахь “Чилигүн” нэртэй зочид буудалд дүүргийн төлөөлөгчдийг нэг нэгээр нь дуудаж уулзжээ. Өрөөнд сархад задалчихсан Л.Амгалан “Та нар юу хүсч байна. Албан тушаал уу. Мөнгө үү. Хэлтсийн дарга болмоор байна уу. Улсын үйлдвэрийн газрын дарга болмоор байна уу” гээд л алтан загасны эмгэний дүртэй сууж байж.

Тэрбээр дүүргийн төлөөлөгч нарт шууд ил санал тавьж өөрийгөө дэмжүүлэхийг хүссэн байна. Ингэхдээ төлөөлөгч нарт шууд 5 сая төгрөгийг бэлнээр гарт нь өгч өөртөө гap өргүүлж дэмжүүлсэн байх юм. МАН-ын төлөөлөгчид ингээд худалдагдчихаж байгаа бол АН-ын дүүргийн төлөөлөгчид бас зүгээр байсангүй. Эх сурвалжийн мэдээллээр АН-ын дүүргийн төлөөлөгчдийн Баянгол дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээр дамжуулан гартаа оруулчихсан бололтой юм.

С.Эрдэнэд ч чамгүй мөнгө атгуулсан гэж төлөөлөгчид нь одоог хүртэл ярьдаг юм билээ. Ийнхүү бүсгүй хүний мяндсан ухаанаар Засаг дарга болж чадсан Л.Амгалан өнгөрсөн 2008 оноос хойш дүүрэгтээ юу хийв гэдгийг нь сонирхоё.

ЗАСАГ ДАРГА Л.АМГАЛАН ДҮҮРГИЙН НЭРИЙГ БАРЬЖ ХУВЬДАА ХӨРӨНГӨ ЗАВШСАН НЬ

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч байхдаа VII хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны зүүн хажуу дахь үерийн далангаас хэсэгчлэн зарснаас болж ухсан нүхэнд дүүргийн иргэд бишгүй унаж гэмтжээ. Энэ нь тус үерийн далангаас хэсэгчилж автомашины гараашийн зориулалтаар бусдад зарчихсан хэрэг.

Засаг дарга Л.Амгалан 2008 оны арваннэгдүгээр сарын 06-нд Засаг даргын сэнтийд заларснаас хойш мөн ч их ажил амжуулсан байгаа аж. Тухайлбал, Л.Амгалан даргын ажлыг аваад cap хүрэхгүй хугацааны дотор төсвийн мөнгөнөөс 103 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсаныг ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш “Шинэ хүн хөөрхий” гээд хаацайлж толгойг нь илээд өнгөрчээ.

Тухайн үед “Төсвийн байгууллагын удирдпага, санхүүжилтийн тухай” хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т зааснаар албан хариуцлага хүлээлгэж албан тушаалтай нь тооцох бүр цаашилвал Эрүүгийн хариуцлага тооцох тухай ч яригдах байсан байна. Л.Амгалан даргын дүүрэгтээ санаачилж хийсэн ажлын нэг бол “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” юм.

Гэхдээ дүүргийн бүх төсвийн байгууллагын ажилтан албан хаагч нарын нэг өдрийн цалин, аж ахуйн нэгж албан байгууллага компаниудаас хандив гэж цуглуулсан 140 сая төгрөгийг найз болох дүүргийн газрын албаны дарга Ганчимэгийн хувийн нэрийн дансанд байршуулжээ. Уг мөнгөний зарцуулалт тодорхой бус байсаар эцэст нь сураггүй болж хэвлэлээр нэг илд тод болж баларч байсан юм даг.

Уг нь бүсгүй хүний чамбай ухаанаар бол дүүргээ өөд нь сэв хийтэл татчих боломж байсаар байтал харин хувийн эрх ашигтаа болохоор тун зальжин арга сэдэж байдаг аж Л.Амгалан. Жишээлбэл, Сэлэнгийн ЗДТГ-аас хандиваар дүүрэгтээ мод тарина гэж ойлгуулж чиргүүлтэй машинаар баахан мод авчирсан байтал энд ирээд аж аухйн нэгж, дүүрэгтээ нэг ширхэгийг нь 20-30 мянган төгрөгөөр баахныг зарсан аж.

Дүүргийнхээ нэрийг барьж бизнес дунд нь хийж явааг нь дүүргийн иргэд байтугай дүүргийн ажилтнууд ч гадарласангүй. Хамтарсан засаг байгуулагдсан МАНАН-гийн хууль бус нөхөрлөлийн үр шимийг Л.Амгалан лав хүртсэн. Дүүргийн 2009 оны тайлангийн хурлаар дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын албан ажлын булхайг дэлгэн хэлэлцээгүй өнгөрүүлсэний урамшилд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2009 оны үерийн гачигдалд орсон иргэдэд олгогдох ёстой байсан газар эзэмших гэрчилгээг дүүргийнхээ 35 төлөөлөгч нэг бүрийн нэр дээр урьдаас бичин бэлтгэж тайлангийн хурлын явцад шууд гардуулсан явдал юм.

Ам ангайх гэсэн болгоны ам руу мөнгө, албан тушаал, газар гэх мэтийг чихээд байдаг тэр ямар задарсан Засаг дарга вэ. Хан-Уул дүүргийн Засаг дарга АН-ынх, Баянгол дүүргийн Засаг дарга МАН-ынх. МАНАН ч гоё үгссэн байгаа биз. Бодит байдал дээр дүүрэгт “алгын чинээ газар авах” гэж жирийн иргэд үйлээ үзэж тамаа цайж, төрийн түшмэдийн гарыг харж өчнөөн cap, жилээр хүнд суртлын хаалгыг татаж яваа иргэд өнөөдөр хичнээн олон байгаа билээ.

“Төрийн албаны тухай” хуулийг гууль болгох нь Л.Амгалан даргын нэг авьяас нь гэлтэй. Тэрбээр Засаг дарга болсноосоо хойш өөрийн дүүргийн 15 ажилтан албан хаагчыг эрх зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь шууд халсан байдаг. Энэ нь шүүхээр яваад гаргасан уг тушаал нь буруу гэдэг нь нотлогдсон ч Монгол Улсын шүүх засаглалаас дээгүүр эрх мэдлийг эдлэн өнөөдрийг хүртэл үл тоож яваа.

Хуулиас дээгүүр эрх мэдлийг эдлэн яваа Л.Амгалан Засаг дарга болсноосоо хойш өөдөөс нь үг дуугарч шударга загнасан хэн болгоныг халж, өөрийнх нь хууль бус үйлдлийг дагаж явааг нь урамшуулж Баянгол дүүргийн иргэдээр тохуурхаж сууна даа. Дүүргийнхээ Засаг даргын ажлыг нь хянаж, алдааг нь залруулах үүрэгтэй дүүргийн иргэдийн төлөөлөгч нар хэдийнэ бизнесийн хамтрагч нар болсон хэрэг.

Өрсөлдөгчгүй тендер, дүүргийн сургууль цэцэрлэгт сүү, ундаа шахах, монгол гэр нийлүүлэх, утаагүй түлш төсөл хэрэгжүүлэх гэх мэтээр дүүргийн төлөөлөгч нарын хэн нь юу хийж явааг задлан бичиж бас болно оо. Зарим төлөөлөгч нар Л Амгалан даргыг хэрвээ өөрчилвөл авлига будлианыг чинь олон нийтэд дэлгэнэ шүү гэж ил сүрдүүлдэг юм гэсэн хөөрхий.

Ухсан нүхэндээ өөрөө уначихгүйн тулд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн гарын аясыг харахаас аргагүй болчихжээ. Баянгол дүүрэгт төрийн албан хаагч нарт олгох орон сууцны дэмжлэгийг хүртэгсэд олон бөгөөд нэг хүн хоёроос доошгүй удаа орон сууцны хишиг хүртсэн зэрэг нь баримтаараа байна аа байна.

АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ нуусан хэргээр шалгагдаж балрахдаа “Мартчихсан байна аа” гэж бардамнаж байсан нэгэн бол Баянголын Л.Амгалан дарга шүү дээ. АТГ-ыг ч арын хаалгадаж өршөөгдсөн Л.Амгалангийн арга залийг саяхан МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсноос нь бас харж болно.

Цагтаа нөхөрлөж, түшиж өөд гарч ирсэн анд найз Долгорыг улайм цайм жийж “Би дарга болох ёстой” гэж дайрсан хүн бол Л.Амгалан. Л.Амгалан дарга дүүргийн албан тушаалтнуудаар өөрийн талын хүмүүсийг дүүргэсэн төдийгүй дуу хөгжмийн багш төрсөн дүүгээ гэнэтхэн 78 дугаар сургуулийн захирал болгон дэвшүүлжээ.

Сургуулийн захирлын эрх мэдлээр далимдуулан тус дүүрэгт баригдах бассейныг ч бас хувийн эрх ашигг нийцүүлэхээр зэхэж байгаа юм гэсэн. Баянгол дүүрэгт Л.Амгалан дарга ирснээс хойш дүүргийн иргэдийн амьдрал хэрхэн сайжрав. Тун удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж яваа Засаг дарга Л.Амгалангийн хийсэн ажлын тайлан, дүнг дүүргийн иргэдийн төлөөллийг оролцуулан дараа дараачийн дугаартаа хүргэх болно.

Б.Наран
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих