Дэлхийн хамгийн үнэтэй гацуур 15 сая ам.доллар хүрчээ

sdjlgb2KzmEBOa8dlzx1Шинэ он солигдох мөч ирэхэд сар хүрэхгүйн хугацаа үлджээ. Зул сарын баяр, шинэ жилийг угтаж гацуур мод чимэглэн өнтэй өвлийг өнгөлөг болгох уламжлал хэдий нь тогтсон байна.

Ихэнх хүмүүсийн хувьд ганган гацуур баяр жаргал нэмдэг бол заримынх нь хувьд туйлшрал гэж үзэх болжээ. Учир нь зул сарын баярт зориулж Испанийн Кэмпински зочид буудлын Бахиа салбар зочид, үйлчлүүлэгчдээ баярлуулахын тулд гацуур модоо алмаз эрдэнэ, үнэт чулуу, үнэт эдлэлээр чимэглэсэн байна.

Улаан, цагаан, ягаан, хар өнгийн очир эрдэнэн гоёлтой Дэбби Винхэмийн загварыг нь гаргасан гацуур мод 15 сая ам.долларын үнэтэй ажээ. Түүнчлэн Bulgari, Cartier, Val Cleef & Arpels, Chanel зэрэг алдартай брэндүүдийн үнэт эдлэл гоёл чимэглэлүүд, 3D технологиор хувилсан шоколад, тогосны өд, өндөг, үнэртэй усны чамин савнуудыг гацуурт өлгөсөн байна.

2010 онд Абу Даби дахь Эмиртийн ордон зочид буудал зул сарын модоо хүзүүний зүүлт, бугуйвч, бугуйн цагнуудаар чимэглэж 11 сая ам.долларын үнэ тогтоосон нь хамгийн үнэтэй чимэглэл бүхий гацуур модоор нэрлэгдэж Геннисийн номонд бичигджээ.

Мөн 2016 онд Токиогийн Гинза Танака үнэт эдлэлийн дэлгүүр зул сарын модоо 1,2 км урт, 1,8 сая ам.долларын үнэтэй алтан утсаар ороож байсан юм.

 

Эх сурвалж: www.cnn.com


URL:

Сэтгэгдэл бичих