Энэтхэг улсаас УИХ-д хаяглан ирсэн захидалд УИХ-ын гишүүний туслах хорджээ

0012eebe8171a6598b48bc46c669a573БНЭУ-аас  УИХ-д хаяглаж ирсэн захидлын цаас “үхэлд хүргэж болзошгүй, химийн бодисын агууламжтай байсан учир нэр бүхий УИХ-ын гишүүний туслах хордсон тохиолд гарсан байна. Ямартай тус дуудлага мэдээллийн дагуу Тагнуул, ЦЕГ, МХЕГ-ийн Химийн байцаагч, Цацрагийн улсын байцаагчид хэргийн газар очиж шуурхай ажиллажээ.

Одоогийн байдлаар захидлын цаасыг Химийн хүрээлэнд  одоо шинжлүүлж байгаа ажээ.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн албан бичиг нь УИХ-д хаягласан бөгөөд захидлыг УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах Х задалсан бөгөөд түүний дотор нь муухайрч, толгой нь эргэсэн байна.

Одоогоор хэргийг хууль, хняалт болон мэргэжлийн байгууллага шалгаж байгаа бөгөөд бд энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

http://dorgio.mn/p/112402


URL:

Сэтгэгдэл бичих