Ц.НЯМДОРЖ ХӨЛӨӨ, Б.БАТБАЯР ГАРАА …

УИХ-ын хамгийн шазруун болоод хөдөлгөөнтэй гишүүн Ц.Нямдорж, Б.Батбаяр нар хөнгөн биш гэмтжээ. ХЗДХ-ийн сайд сүүлийн нэг сар орчим суга таягнаас салсангүй. Гэвч сайд ажлаа хийсээр байгаа юм. Саяхан Баянхонгорын Баян-Овоо сумын залуус Улаанбаатарт ирж Б.Батбаярын хүүгийн компани орон нутагт нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан. Бүр гишүүний гэрийг гороолж, үүдийг нь сахиж сандаргасан сурагтай. Баян-овоочууд их л омголон харагдаж байсан юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Батбаярыг гэмт халдлагад өртсөн байж болзошгүй гэж хэрэгт дуртай зарим хүн үзэж байна. Үүнийг нь нотлох гэсэн мэт “молекул” өчигдөр Төрийн ордонд ирэхдээ баруун гараа битүү гипсдүүлсэн байв. Яагаав гэхэд, “Аан, халтирч унаад. Суга таягтай Нямка сайд явж ажиллаж болоод байхад хөнгөн шархтай би ялархаад яахав” гэв. Яг юунаас болж, хаана дэгдэж яваад шархадсанаа нууцлаад байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих