НДШ: Төр засаг нь ирээдүйг нь дааж чадахгүй байхад бид өөрсдийгөө бодохоос өөр аргагүйд хүрнэ
НДШ-ийн тухайд:
Одоо бараг бүх л ажил эрхлэгч нар НДШ төлж байгаа. Тэр нь одоогоор 11.5%. 2020 оноос 12.5% болно.
Гар дээр ирэх цалин нь бараг амалсан цалингаас 20% хасагдаж очиж байдаг. 2020 оноос гар дээр ирэх цалин улам л багасна.
Тэгээд энэ татвар/даатгалаа төлөөгүй бол ямар нэгэн төрийн үйлчилгээ болон гадагш гарах визэнд хүртэл муугаар нөлөөлнө.
Угийн 90-ээд оноос хойших хүмүүс тэтгэвэрт гарахад тэтгэвэр олгож чадхааргүй байгаа төрийн санд бид сар бүр ингэж мөнгө өгөх хэрэг үнэндээ алга. Одоогоор бол бидний өгсөн татвар/даатгал маань одоогийн хөгшчүүдийн тэтгэвэрт өгөөд л дуусдаг тийм найдваргүй системтэй.
Ингэж их мөнгө өгч байхаар өөрөө хувиараа тэтгэвэрт гарах насаа тодорхойлоод, тэтгэврийн хадгаламж хувиараа нээлгээд хадгалбал хамаагүй найдвартай. Ирээдүйд өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаагаас гадна энэ нь өвлөгдөж үлдэнэ.
Тэгэхээр надад одоо 1 ийм гаргалгаа байна. Цалингаа байж болох багаар нь тодорхойлуулж өгдөгөөрөө өгнө. Үлдсэн цалингаа “бонус” болгож авах ба мэдээж энэ бонуснаасаа 10%-ын татвараа өгчихнө. Ингэвэл ажилчдын гар дээр ирэх мөнгөний хэмжээ ихсэх, ажил олгогчдын татварт өгөх хэмжээ багасах юм.
Хувь хүн өөрийнхөө ирээдүйд өөрөө анхаарал тавьж өөрийн хүссэн болон боломжит хэмжээгээр хадгаламж үүсгэхээс гадна тэггэврээ ч өөрөө тогтоочихно.
Энд хууль зөрчиж байгаа зүйл нэг ч алга. Цалингаа аваад татвараа төлж байгаа ю? Тийм!
Бонусаа аваад татвараа төлж байгаа юу? Тийм!
2020 оноос ажил эрхлэгч болон ажил олгогчдод хэн хэнд нь ч ашиггүй зүйл хийж байхаар би ийм гаргалгааг ажил олгогчид болон ажил эрхлэгчдэд санал болгож байна.
Төр засаг нь ирээдүйг нь дааж чадахгүй байхад бид өөрсдийгөө бодохоос өөр аргагүйд хүрсэн нь л энэ.
Та юу гэж бодож байна?
URL: