Сая доллараар хийсэн сандалд суухад 600 рубль төлнө

7369

Мөнгө нь энергитэй юу, үүнийг мэдэрч чадах уу гэдэг асуултад хариулах нэгэн үзэсгэлэн ОХУ-ын Москва хотноо нээгджээ. Үзэсгэлэнд хүрэлцэн очсон хүмүүс жинхэнэ долларын дэвсгэртүүдээр дүүргэсэн сум нэвтэрдэггүй шилэн сэнтий дээр суухын тулд 600 рубль төлнө. ”X10 Money Throne” нэртэй энэхүү урлагийн төсөл нь Петербургийн зураач Алексей Сергиенко, бизнесмен Игорь Рыбаков нарын хамтын ажиллагааны үр дүн болж олонд дэлгэгджээ. Төслийг зохиогчид  хөрөнгө, амжилтаа нэмэгдүүлэхэд олон нийтэд урам зориг өгөхийг хүсч байна гэжээ. Нэг сая долларын “чихмэл” бүхий уг шилэн сэнтий үзмэрийг Москвагийн “Арма” үйлдвэрийн орчимд байрлах сэтгэл хөдлөлийн музейд байрлуулж олонд толилуулж байгаа аж. Цаашид уг үзмэрээ ОХУ-ын бусад хотууд болон дэлхийн өнцөг булан бүрт аялуулна гэдгээ санаачлагч, зохион бүтээгчид нь онцолжээ.

Эх сурвалж: EAGLE.MN

http://eagle.mn/r/65830

Сая доллараар "хийсэн" сэнтийд суухад 600 рубль төлнө

Сая доллараар "хийсэн" сэнтийд суухад 600 рубль төлнө

Сая доллараар "хийсэн" сэнтийд суухад 600 рубль төлнө

Сая доллараар "хийсэн" сэнтийд суухад 600 рубль төлнө


URL:

Сэтгэгдэл бичих