СОНГУУЛЬ УГТСАН УЛС ТӨР: БАЯНХОНГОР
УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрогийнхон буюу баянхонгорчууд таван удаагийн сонгуульд санал өгөхдөө МАН-аас нэр дэвшсэн найм, АН-ын зургаа, Эх орон намын нэг хү нийг гишүүнээр сонгож байжээ. 1992 оны Парламен тын анхны сонгуулиар МАН-ын нэр дэвшигчдэд 100 хувийн санал өгсөн бол 1996 онд айхавтар савлажээ. Гурван мандат бүгд АН-д шилжсэн байна. Ё.Гэрэлчулуун, Д.Батнасан, Ц.Элбэгдорж нарыг тэгэхэд сонгожээ. Сүү лийн хоёр сонгуулиар МАН-ын нүүрийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тахалсан бол Х.Баттулга хоёр сонгууль дараалан өвдөг шороодсонгүй. 2004 онд Эх орон намын буюу “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гарын хүн гэх Ц.Жаргал санаандгүй шахуу байж байгаад сонгогдож байв. 2008 онд Батж.Батбаяр намынхаа нэрээр гарч ирсэн ч тойрогтоо нэг ч удаа үзэгдээгүй гэдэг.
Сонгуулийн шинэ хуулиар Баянхонгорын мандат хоёр болж буурсан нь нэр дэвшихээр зэхэж байсан олон хүний урмыг хугалжээ. Ингэснээр энэ тойргоос хэн хэн нь сонгогдох нь бараг тодорхой болсныг эх сур валжууд хэлэв. Х.Баттулга, Г.Занданшатар нарыг дахин сонгогдоно гэх хүн олон байна. Рейтингээр энэ хоёр эрхмийн нэр хүнд хонгор нутагтаа тасархай байгаа гэсэн. Өнгөрсөн оны намар Баянхонгорт сурвалжлах ажлаар явж байх үеэр ч энэ нь мэдрэгдэж байсныг тэмдэглэе. Хийх юмаа хийсэн гээд тэдэнд ам сайтай байх юм билээ. Гэсэн ч хоёр мандатын төлөө зөвхөн энэ хоёр өрсөлдөхгүй нь тодорхой билээ. Тэгвэл бусад горилогчид хэн хэн байж болох вэ? Хэрвээ гурван мандаттай хэвээр үлд сэн бол МАН-аас өрсөлдөх магадлал хамгийн өндөр хүн нь MCS группийн дэд ерөн хийлөгч асан, Ерөнхий сайдын Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын зөвлөх Л.Элдэв-Очир байх байсан гэнэ. Тэрбээр сүүлийн 1-2 жил Баянхонгорын тойрогт ажиллаж тандалт судалгаа хийж, чамгүй ч хөрөнгө зарцуулжээ.
Иргэдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөрүүд ч хэрэгжүүлдэг юм байна. Эцэг, эх нь хонгорын уугуул аж. Л.Элдэв-Очирт энэ удаа боломж харагдаагүй бололтой. Нэр дэвшихгүй. Дараагийн сонгуулийг харахаар болсон тухай нь түүнд ойр эх сурвалж ярив. МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүү- сийн нэгд “Монлаа” компанийн захирал Х.Энхсайхан гэдэг хүний нэр эртнээс дуулд даг байв. Тус компани Баянхонгор аймагт бизнес эрхэлдэг. Хэд хэдэн сумын иргэдийг зохион бай гуулалтад оруулж, нөхөрлөл хоршоо байгуулсан. Иргэд Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө нийлүүлж, компани байгуулсан юм. Түүнийг нь “Монлаа”-гийнхан зохион байгуулж өгчээ. Нутгийн иргэд үүнд нь ам сайтай юм билээ. Гэхдээ нэр дэвшихгүй сурагтай
. Энэ тойрогт жендерийн асуудал хөндөгдвөл МАН-ын эмэгтэй гишүүдээс “Мөнхийн үсэг” группын ТУЗ-ийн дарга Б.Батцэцэгийн өрсөлдөх магадлал хамгийн өндөр. Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч юм байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөх гэсэн улс төрийн албан тушаалтай. “Шилдэг 50 эмэгтэй улстөрч” гэдэг төрөлд нэрээ багтаасан байсан. “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнхийг нэр дэвшихгүй гэсэн сураг байна. АН-аас Х.Баттулга дэвших нь ойлгомжтой. Харин хоёр дахь хүн нь хэн бэ? “Техник, импорт” ХК-ийн захирал Д.Ганбатын нэр нэлээд магадлалтай нь гэнэ. 2008 онд тэр бээр авсан саналынхаа тоогоор Баян хон горт тавд жагсаж байжээ.
Гуравдугаар тойрогт ер нь бизнесменүүд өрсөлддөг гэмээр. Г.Занданшатараас бусад нь мөнгөө яая гэсэн улс бололтой. Л.ЭлдэвОчир, Б.Батцэцэг, Х.Энхсайхан, С.Баярмөнх бүгд компанитай бол АН-ынхан дандаа мөнг өний “машинууд” аж. Тус намаас нэр дэв ших магадлалтай гэгддэг Д.Ганболд “Жемгаз”, Д.Мөнх-Эрдэнэ “Жийп сервис” ХК, Ш.Алтанбагана “Чоно” группийн захирал юм байна. Х.Баттулга дүү Баттуулыгаа дагуулаад очиж магадгүй гэсэн яриа байх юм билээ. Гэхдээ арай ч түүндээ тулаагүй байх гэж найдаж байна.
Мөн Х.Баттулгыг намын жагсаалтаар УИХ-д сууж, оронд нь УИХ-ын гишүүн Л.Болд Баянхонгорт очно гэсэн яриа ч байдаг юм. Гуравдагч намаас ИЗН-ын ҮЗХ-ны ги шүүн М.Хүрэлсүх өрсөлдөх байх. Тэрбээр өмнө нь Баянхонгорт нэг бус удаа нэр дэв шээд өвдөг шороодсон. Өрсөлдөөн МАН, АН-ын нэр дэвшигчдийн дунд өрнөх биз ээ.
Э.ТӨР
URL: