Ц.Нямдорж үнэтэй машиныхаа 0101 УБҮ дугаарыг хүүдээ авч үлджээ

cd8a60feed50bedac732321454296473Өнгөрсөн жил Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь 300 орчим сая төгрөгийн ханштай 2018 оны “Lexus-570″ маркийн автомашин хөлөглөж олны дургуйцлийг хүргэсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга сайдынхаа энэ тансаглалд цэг тавьж буцааж зарахыг үүрэгдсэнээр дуулиан дуусч байв.170 иргэн 60 насандаа тэтгэвэрт гаралгүй, таван жил илүү ажиллах цалинтай тэнцэх хэмжээний өндөр өртэйгтэй тансаг зэрэглэлийн өнөөх автомашинд зүүлттэй байсан “0101-УБҮ” автомашины улсын дугаар Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Баясгалангийн жийп автомашинд зүүлттэй яваа нь олны нүдэнд өртжээ.

Ц.Нямдоржийн хүүгийн 2011 онд үйлдвэрлэгдсэн “Lexus-570″ маркийн автомашин хөлөглөдөг аж. Тэгэхээр Ц.Нямдорж нь өнөөх үнэтэй автомашинаа буцаасан ч улсын дугаарыг нь хүүгийнхээ автомашинд аваад үлдсэн нь тодорхой болж байна. Энгийн иргэд бол нэг автомашины улсын дугаарыг ийнхүү авч үлдэх боломжгүй, нэг автомашин нэг дугаар гэдэг дүрэм мөрдөгддөг юм. Улсын автомашинд олгосон дугаар яаж яваад сайдын хүүгийн компанийн мэдэлд очив гэдэг нь их л сонирхорлтой хэрэг болох биз ээ.

Ц.Нямдоржийн хүүгийн машин

https://paparatsi.mn/pgv


URL:

Сэтгэгдэл бичих