Энэтхэг улсаас Төрийн ордонд хаяглан ирсэн захидалд УИХ-ын гишүүн хорджээ
Өчигдөр орой Төрийн ордонд Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын алба хаагчдыг түргэн авахуулсан үйл явдал болсон байна.
Учир нь Энэтхэг улс /БНЭУ/-аас манай улсын УИХ-ын нэгэн гишүүнд хаяглаж ирсэн захидлын цаас “үхэлд хүргэж болзошгүй, химийн бодисын агууламжтай байсан” учир нэр бүхий УИХ-ын гишүүн хордсон тохиол гарсан байна. Ямартай ч тус дуудлага мэдээллийн дагуу Тагнуул, ЦЕГ, МХЕГ-ийн Химийн байцаагч, Цацрагийн улсын байцаагчид хэргийн газар очиж шуурхай ажиллажээ.
Ингээд Тагнуулын Ерөнхий газрын албан хаагчид тус “захидлын цаас”-ыг Химийн хүрээлэнд шинжлүүлэх шаардлагатай гэсэн учир, зохих албаны хүмүүс тус газарт өчигдөр орой захидлыг хүргэж өгсөн, одоо шинжлүүлж байгаа ажээ.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус захидал УИХ-ын дарга Г.Занданшатарт хаягласан байсан гэсэн мэдээлэл байна /Жич: Албан бус мэдээлэл гэдэг нь албаны эх сурвалжийн тайлбараар баталгаажаагүй, худал байж болзошгүй мэдээлэл болно/. Мөн УИХ-ын гишүүний туслах хордсон гэсэн албан бус мэдээлэл ч байна.
Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.
Эх сурвалж: isee.mn
|
URL: