Киевт болсон халдлагын улмаас Украины хуульчийн хүү амиа алджээ

5de48a7e1f5cfУкраины нийслэл Киев хотод үл таних зэвсэгт этгээдүүд тус улсын хуульч руу машинаас гал нээсэн бөгөөд түүний 13 настай хүүгийн аминд хүрсэн байна. Хохирогч Вячеслав Соболев халдлага болох үед хүүтэйгээ цуг явж байсан бөгөөд гэнэт л гал нээсэн, тэдний хэн гэдгийг мэдэхгүй гэжээ. Хүү түргэний машинд явж байхдаа шархаа даалгүй нас барсан байна. Дотоод хэргийн яам сэжигтнүүд болон уг машины эзнийг хараахан тогтоогоогүй байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих