Сонгуулийг “50+26″ гэдэг хувилбараар зохион байгуулах уу?
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцож эхний хувилбараа танилцуулсан байна. УЗ-ийн хурлаас ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргаагүй бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, үүнийг ”50+26″ гэдэг хувилбараар зохион байгуулбал сонгуульд ялах боломжтой гэсэн танилцууулга хийгдсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна. Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэх хүлээлт байсан боловч УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуваарьт оруугүй байнэ. Хэрэв МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан хувилбар дэмжигдвэл сонгогчид тухайн тойрог дээр өрсөлдөгчдөөс сонголт хийхээс гадна, жагсаалтаар нэр дэвшиж буй нэр дэвшигчдээс нэг сонголт хийх юм.
Э.Сүрэн
URL: