АНУ-ын тухай 10 таагүй баримт

02-42

Улс орон бүр өөрийн гэсэн сайн, муу талтай. “Шилэгдмэл үндэстнүүд”, “Ардчиллын үлгэр жишээ”, “Дэлхийн цагдаа” гэдэг АНУ-д таагүй зүйлс олон бий.

Орон гэргүй иргэд, орлогын тэгш бус байдал гол асуудал болсон газар: Их Британи, Франц гээд хөгжингүй орнуудад орон гэргүй иргэд гол асуудал болоод удаж байна. Гэхдээ АНУ-ын хувьд энэ нь бусад орноос илүү ноцтой асуудал болоод байгаа юм. 2018 оны байдлаар АНУ-ын хүн амын 0,17 орчим хувь нь гудамжинд амьдарч байна.

Сонсоход нэг их тоо биш ч гэлээ энэ улсын хүн амын тоогоор бодоод үзвэл 553 000 хүн орон гэргүй гэсэн үг. Орон гэргүй хүмүүсийн олонх нь Калифорни, Флорида, Вашингтон, Орегон, Техас, түүнчлэн Нью-Йоркт аж төрдөг.

1-34 АНУ-ын тухай 10 таагүй баримт

Америкчуудын олонх нь хоолойндоо тулсан өртэй: АНУ-д бараг бүх зүйлээ зээлийн картаар авах нь түгээмэл үзэгдэл болсон. Зарим нь нэг зүйлийн араас нөгөө зүйлийг жижиг жижгээр нь зээлээр авсаар байгаад 30 мянга гаруй долларын өртэй болсноо ч мэдээгүй явж байдаг.

АНУ-ын хүн амд цугларсан өрийг тооцвол $4 000 000 000 000 гэсэн үнэхээр аймшигтай тоо гарч ирнэ. Энэ мөнгө бүгдээрээ 17,41 хувийн хүүтэй зээлийн картаар дамжжээ.

2-20 АНУ-ын тухай 10 таагүй баримт

АНУ-ын дэд бүтэц муудсан: Интернэтийн эх орон хэдий ч интернэтийн хурдаараа бусад орнуудаас хоцрогдмол. Тухайлбал АНУ Speedtest Global Index—ийн рейтингт 141 улсаас 38 дугаар байрт бичигддэг. Энэ улс интернэтийн хурдаараа Португалаас ч хоцорсон гэнэ. Үүний гол шалтгаан нь харилцаа холбооны дэд бүтэц хөгжил муутай, өртөг өндөртэй холбоотой. Зам, гүүр, далан гээд олон асуудалтай, байгаа хэд нь хуучирсан.

3960c605a3db77c7838f7263313899ea АНУ-ын тухай 10 таагүй баримт

Хоригдлуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг: АНУ дэлхийн хамгийн олон хоригдолтой орон. Тус улсад 100 000 хүн тутамд 71 хоригдол ногддог. Тус улсад нийт 2,2 сая хүн ял эдэлж байгаа бөгөөд шоронгууд нь ачаалал нь хэтэрч, 107,6 хувьд хүрсэн байна.

АНУ-ын хоригдлуудын тоо Македоны хүн амтай бараг тэнцүү юм. Бас нэг асуудал нь хоригдлуудын 21 хувь нь хорих ял сонсоогүй хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, буруутай эсэхийг нь тогтоох хүртэл хорьдог учраас гэм зэмгүй хүмүүс ч дотор нь байдаг гэсэн үг юм.

4-12 АНУ-ын тухай 10 таагүй баримт

Эрүүл мэндийн асуудал хүнд: Тус улсад үүссэн гол асуудлуудын нэг нь эрүүл мэндийн систем юм. Хүмүүс түргэн тусламж дуудахын тулд асар их мөнгө төлөх ёстой, эмчилгээ хийлгээгүй байсан ч өр төлбөрт ордог гэсэн үг. Энэ улс эрүүл мэндийн зардлаараа дэлхийд тэргүүлдэг.

Өөрөөр хэлбэл хүн гэнэт өвдлөө гэхэд хуримтлуулсан бүх хөрөнгөө барахаас өөр замгүй. “Эрүүл мэндийн дампуурал” гэдэг нэр томъёо энэ улсад маш их тархсан. Нийт дампуурлын 66,5 хувь нь эрүүл мэндээс үүдэлтэй. Тиймээс хүнд өвчтэй хүмүүс эмчилгээ хийлгэхээс илүүтэй гэр бүлдээ хурааж хуримтлуулснаа үлдээгээд амьдралын сүүлийн мөчөө хүлээхийг илүүд үздэг.

5-9 АНУ-ын тухай 10 таагүй баримт

Олон улсын гэрээнээс гарч эхэлсэн: АНУ олон улс гэрээ хэлэлцээрүүдээс их гардаг. Өөрөөр хэлбэл нөхцөлүүдийг нь биелүүлэхгүй байх эрхтэй гэсэн үг. Тухайлбал саяхан л гэхэд уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээр, Дундын болон бага тусгалын пуужинг устгах гэрээнээс гарсан.

6-7 АНУ-ын тухай 10 таагүй баримт

Галт зэвсэг гол асуудал нь болсон: Энэ асуудлаар олон маргаан өрнүүлж, хэвлэлүүдээр олон мэдээлэл гардаг. Гэвч АНУ-д галт зэвсгийн улмаас амиа алддаг хүүхдүүдийн тоо дэлхийн хаа нэгтээ амиа алддаг хүүхдүүдийнхээс илүү юм.

Хүүхдийн нас баралттай холбоотой статистикаас харахад энэ улсад галт зэвсгээс болж амиа алдсан хүүхдүүдийн тоо автын осолд амиа алдсан хүүхдүүдийн дараа хоёрдугаарт ордог байна. Гуравдугаарт хавдрын өвчлөл ордог. Өөрөөр хэлбэл галт зэвсгээс болж амиа алдсан хүүхдүүдийн тоо хавдраас ч илүү гэсэн үг юм. 2016 онд л гэхэд 3143 хүүхэд галт зэвсэгт өртөж амиа алдсан.

Хүүхдүүдэд таатай орчин улам хумигдаж байна: Хүн бүр хүүхдүүддээ хамгийн сайн гэснийг хэрэглүүлэх, олгохыг илүүд үздэг. Гэвч сүүлийн үед АНУ-д хүүхдэд таатай орчин улам хумигдаж байгааг шинжээчид тэмдэглэх болжээ. Тухайлбал, бичиг үсгийн боловсролын түвшин муудаж, эрүүл мэндийн систем таагүй болж, сэтгэлзүй, нийгмийн талын олон асуудал гарч ирж байна.

Бас нэг таагүй асуудал бол хууль бус цагаачид, тэдний үр хүүхдүүд юм. Сүүлийн үед Трампын цагаачдад болон тэдний хүүхдүүдэд явуулж буй бодлого нийгэм, хүний эрхийн байгууллагуудаас маш их шүүмжлүүлж байгаа. Ялангуяа цагаачдыг үр хүүхдээс нь тусгаарладаг бодлого үнэхээр хүмүүнлэг бус гэдэг байна.

7-5 АНУ-ын тухай 10 таагүй баримт

Чөлөөт хэвлэл нь чөлөөт биш: Хэвлэлийн эрх чөлөө бол АНУ-ын Үндсэн хуулиар заасан эрх чөлөөний чухал зарчмын нэг билээ. Гэвч энэ эрх чөлөө аажмаар буурч байгааг шинжээчид тэмдэглэж байна. Сүүлийн гурван жилд АНУ World Press Freedom Index-ээр 180 байраас 48-д орж байна. Энэ бүгд ердөө л “фэйк ньюс” буюу “хуурамч мэдээлэл” гэсэн хоёрхон үгтэй холбоотой.

Эмэгтэйчүүдийн тэгш эрх: Тэгш эрх, тэр дундаа хүйсийн тэгш эрхийн хувьд энэ улс томоохон асуудалтай тулгарсаар байна. Хүйсийн тэгш эрхийн байдлыг тусгадаг 2019 Sustainable Development Goals Gender Index индексээр төрийн үйлчилгээ, төлөөлөгчийн газрууд зэрэг газарт хүйсийн тэгш байдал алдагдаж, цалин хангамж харилцан адилгүй, хүчирхийлэл их байдаг гэжээ.

Опоогийн байдлаар АНУ олон улсын жендэрийн тэгш байдлын түвшний рейтингт Болгартай зэрэгцэн 28 дугаар байрт орж байна.

Харин Дорнын эдийн засгийн чуулганы шинжээчид 149 улсаас 51-т оруулжээ. Эмэгтэйчүүд ижил албан тушаалд ажилладаг ч цалин хөлсийн хувьд эрчүүдээс арай доогуур авдаг байна. Эрчүүдийн цалин хөлсний 1 доллар тутамд эмэгтэйчүүд 0,63 доллар авдаг гэжээ.

10-10 АНУ-ын тухай 10 таагүй баримт

Эх сурвалж: fishki.net

Updown.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих