Трамп Афганистанд гэнэтийн айлчлал хийжээ

2_bАНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанд гэнэтийн айлчлал хийн, тус улсын тэргүүн Ашраф Ганитай уулзсан талаар Reuters  агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн Баграмын нисэх буудал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен, Нууц албаны төлөөлөгчид болон туслахуудын хамт газардсан байна. Түүнийг АНУ-ын армийн генерал, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли угтан авчээ.

Трамп энэ айлчлалынхаа үеэр Афганистан дахь Америкийн цэргийн алба хаагчидтай уулзан, тэдэнд Талархлын баярын өдөрт зориулан цацагт хяруул өгсөн байна.

Мөн энэ үеэрээ гал зогсоосон тохиолдолд Талибантай хэлэлцээр хийнэ гэж мэдэгджээ.

Эргэн сануулахад, есдүгээр сард Трамп талибуудын тэргүүнүүд болон Афганистаны тэргүүн Ганитай хийх уулзалтаа цуцалж байв. Тэрбээр Кабулд цуврал халдлага болсны дараа Афганистан дахь нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах хэлэлцээрт оролцохоос татгалзсан нь энэ юм.


URL:

Сэтгэгдэл бичих