З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн шүүнэ
З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.11.29/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаан өчигдөр орой 19:30 үед завсарласан бөгөөд өнөөдөр үргэлжилнэ.
Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 1 сар гарангийн хугацаагаар хойшлуулсан.
Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэжлүүлэн хэлэлцэж байна.
Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харъяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны 11 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байсан болно.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
URL: