21-ээс доош насанд шивээс хийлгэхийг хориглох санал гаргав
Олны танил хүмүүсийн стиль имиж, загварын чиг хандлага нь өсвөр насныхан болон залуу үеийнхэнд хүчтэй нөлөөлдөг. Жишээ татвал, 2000 оны эхээр Бритни Спирс, Кристина Агүлира нар дэлхийн сая, сая охидын загвар, үс засалт, гоо сайхныг чиглүүлэгч охин тэнгэрүүд болж байсан. Харин өдгөө олны танил олон эрхмүүд нүүр, хүзүү, гар дээрээ шивээс хийлгэдэг болсон бөгөөд тэднийг ихэвчлэн 25-аас доош насныхан даган дуурайх болжээ.
Англи тэргүүтэй орнуудад шивээс хийлгэж болох насыг 18 хэмээн хуульчилсан байдаг. Тэгвэл Английн зарим шивээстэй уран бүтээлчид болон Шивээсчдийн холбоо хамтран нүүрэн дээрээ шивээс хийлгэх насыг 21 болгон хуульчлах санал дэвшүүлжээ. Учир нь 21 хүрээгүй залуус нүүрэндээ шивээс хийлгэх нь ямар үр дагавартай болохыг ухаарах хэмжээнд төлөвшөөгүй байдаг хэмээн үзэж, насны босгыг хойшлуулах санал гаргасан юм байна.
Эх сурвалж: inkedmag.com
URL: