Дуучин С.Жавхлан гэрт амьдарч байна
Дуучин С.Жавхлан гэрт амьдрах болжээ. “Чи минь байгаа хойно” дуугаараа залуусын байлдан дагуулж гэрт амьдар хэмээн уриалга гаргаад байсан тэрээр өөрийнхөө биеэр үлгэр дууриал үзүүлж яваа бололтой. Тэрээр долоон буудалын эцэст задгай газар гэр барьж амьдраад удаж байгаа талаараа сонинд ярилцлага өгчээ. Харин тэрээр ийнхүү амьдрахаасаа өмнө Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах “Атимос”-ын байранд амьдардаг байжээ. Түүнийг ийнхүү гэрт амьдрах болсныг хөршүүд нь дуулаад “Жавхлангын машин нь байрныхаа гадаа байнга л байдаг шүү дээ” гэцгээж байлаа. Хөршүүдийн нь энэ ярианаас үзвэл тэрээр эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа бололтой. Түүний эхнэр хүүхэд нь орон сууцандаа харин С. Жавхлан 7 буудлын эцэст монгол гэрт аж төрж байгаа ажээ. Түүний энэ байдал нь тэрээр одоо дуучныхаа амьдралаар биш Гал үндэстэн холбооны тэргүүний амьдралаар амьдрах болсон нь энэ аж.
Г. Гэрэлт
URL: