Монгол Улс “МиГ-29” загварын хоёр сөнөөгч онгоцтой боллоо

26

ОХУ, Монгол Улс Засгийн газар хоорондын цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд сургуулилалт, байлдааны “МиГ29” загварын сөнөөгч онгоцыг өнөөдөр хүлээн авах ёслол боллоо.

Арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Сүхбат, ОХУ-ын Агаар сансрын хүчний ерөнхий командлагч, хошууч генерал П.З.Сагирович, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Энхбаяр, ОХУ-ын Батлан хамгаалах яамны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын бүлгийн дарга, нэгдүгээр зэргийн ахмад Н.А.Алексеевич тэргүүтэй хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид, ахмад дайчид оролцлоо.

ОХУ-ын Агаар сансрын хүчний ерөнхий командлагч, хошууч генерал П.З.Сагирович хошууч генерал Сүхбат, Бригадын генерал Энхбаяр нарт сөнөөгч онгоцны түлхүүр гардуулав.


URL:

Сэтгэгдэл бичих