Монгол улс Хятадын эдийн засгийн нөлөөллийн золиос болох эрсдэлтэй

28

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон судалгааны төвүүдиййн тайланд Хятадаас санхүү болон эдийн засгийн хамааралтай болох аюулыг сэрэмжлүүлсэн материалууд ихээхэн гарах болсон.

Судлаачдын үзэж байгаагаар Төв Азийн орнууд “эрсдлийн бүс”-д багтаж байгаа гэнэ.

Тухайлбал, Америкийн Center for Global Development  судалгааны төвийн 2018 оны эхээр нийтлэгдсэн тайланд Хятадын эдийн засгийн түрэмгийллийн золиос болж мэдэх найман орныг нэрлэжээ.

Эдгээрт Жибути, Лаос, Мальдив, Монгол, Пакистан, Черногор, Кыргызстан, Тажикистан улс багтсан байна.

Мөн 2018 оны наймдугаар сард Британийн “The Sun” сонин “Хятад улс жижиг орнуудад тэд төлж чадахааргүй асар их зээл өгөн, колончилж байна” гэсэн нийтлэлдээ Кыргызстан улс Хятадаас ихээхэн хамааралтай болж байгаа талаар бичжээ.

Энэ оны долоодугаар сард АНУ-ын “The National Bureau of Economic Research”-ын гаргасан “Хятад улс гадаад улс орнуудад зээл өгсөн байдал” илтгэлд Хятадад өртэй улс орнуудын жагсаалтыг гаргасан байна.

Жагсаалтад Жибути, Тонго зэрэг орон орсон бол Кыргызстан тавдугаарт, Монгол улс 12 дугаарт, Туркменистан 23 дугаарт оржээ.

Түүнчлэн энэ судалгаанд Хятадын өгч буй зээлийн тал орчим хувь нь “бүрхэг” өөрөөр хэлбэл, зээлийн бодит хэмжээ нь албан ёсоор мэдээлж байгаа үнийн дүнгээс их байдаг, тиймдээ ч улс орнууд төлөхөд хүндрэл гардаг хэмээсэн байна.

Г.Бямбасүрэн

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих