Хямдрал нэрийн дор иргэдийг хохироовол 5 сая төгрөгөөр торгоно

hyamdralОлон нийтийн баяр, тэмдэглэлт өдрүүдийг угтан хямдралтай худалдаа, үйлчилгээ явуулдаг байгууллагуудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвлөмж хүргүүллээ. “Хямдралтай худалдаа” гэх нэрийн дор иргэдийг хохироовол байгууллага аж, ахуйн нэгжид таван сая төгрөгийн торгууль ногдуулдаг байна.

Иймээс “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”-д заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг ШӨХТГ-аас  бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулав. Хэрэглэгч барааны талаар үнэн зөв, сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй бөгөөд үйлдвэрлэгч, худалдагч , гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглодог аж.


URL:

Сэтгэгдэл бичих