АН-аас дахин нэг шинэ нам “төрөх” үү?

712-15746104575db1316b9a09dУлсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 11 сарын 30-нд болсон хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцсэн билээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу  45.2 хувь нь дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Уг шийдвэр нь УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах гэх мэт олон улс төрийн үр дагавар дагуулсны нэг нь У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг огцруулах шаардлагатай гэж үзсэн намынхаа шийдвэрээс зөрж санал өгсөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг АН-ын гишүүнээс хөөсөн явдал.
Ингэснээр Ардчилсан Нам УИХ-д бүлэггүй болж, харин Л.Болд, Ж.Батзандан нарын удирдсан ШИНЭ буюу Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Нам 2019 оны 9 сарын 12-нд Улсын Дээд Шүүхэд Монголын улс төрийн 34 дэхь нам болон бүртгэгдээд буй билээ.
Судлаачдын дунд ШИНЭ нам нь УИХ-ын 2020 оны сонгуульд АН-д саналаа өгөх сонгогчдын саналыг жинтэйхэн хуваана гэсэн таамаг бий.
Тэгвэл АН-аас дахин нэг шинэ нам “төрөхөөр” дуншиж буй тухай АН-ын удирдлагын хүрээнд яригдаж эхэлжээ. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-аас туурга тусгаарлаж буй уг намыг “Алтангадас” фракцийн голдуу улс төрчид үүсгэн байгуулж буй ажээ. Энэ тохиолдолд УИХ-ын 2020 оны сонгуульд хоёрын хоёр санал хуваагчтай болсон АН-ын байдал нэн хүнд болох нь гарцаагүй юм.
Э.Мягмар
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/106970

URL:

Нэр: irgen Огноо: 25 November 2019

tusgaarlaad uls turuu hiigeed yvah ni zuv duu. AN iim udirdlagataigaa songuulid orvol hesegtee untaa baidald orno

Сэтгэгдэл бичих